ЭРҮҮЛ МЭНД

“Дөрвөн хүнээс коронавирус илэрч, 310 тохиолдол бүртгэгдлээ”

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дотоод дахь халдвар нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Есдүгээр сарын 3-нд ХӨСҮТ хоёр, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид 537 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 533 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Энэ нь есдүгээр сарын 2-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 83, 63, 84, 57 настай дөрвөн эмэгтэйн шинжилгээнд коронавирус батлагдлаа. Үүнд:

  • Есдүгээр сарын 2-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 250 хүн
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 33 жолооч
  • Тандалтын 5 хүний
  • Наймдугаар сарын 20-нд Хонг Конг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 159 хүний давтан шинжилгээ
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5 хүний давтан шинжилгээ
  • Дорнод аймагт тусгаарлагдсан 47 хүний давтан шинжилгээ
  • Тусгаарлах байрны 29 хүний давтан шинжилгээ
  • Өмнөговь аймагт тусгаарлагдсан 2 хүний шинжилгээ
  • Сувилалд тусгаарлагдсан 3 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол нийт 310 боллоо. Үүнээс 296 хүн эдгэрсэн. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 14 хүн эмчлэгдэж байна. 13 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button