ДЭЛХИЙ

COVID-19: 24 цагийн дотор 230.000 халдвар нэмэгджээ

Өнгөрсөн 24 цагийн дотор дэлхий дахинд шинэ төрлийн коронавируст халдварын 229.761 тохиолдол шинээр нэмэгдсэн байна. Үүгээр нийт халдварын тохиолдол 27.281.934 болжээ.

Үүнээс 19.366.297 нь эдгэрч, эмнэлгээс гарсан бол 887.267 нь нас барсан байна. Харин 7.028.370 хүн уг өвчний улмаас хэвтэн эмчлүүлж буй.

Мөн нэг өдрийн дотор хамгийн их халдвар шинээр бүртгэгдсэн улсаар Энэтхэг харагдаж байна. Тодруулбал, 24 цагийн дотор тус улсад 91.723 халдвар илэрчээ. Удаалж,

  • АНУ – 30.220
  • Бразил – 14.606
  • Колумб – 8.065
  • Франц – 7.071
  • Аргентин – 6.986 халдвар шинээр бүртгэсэн байна.

Ийн улс орнуудыг коронавируст халдварын тохиолдлоор нь жагсаавал,

  • АНУ – 6.459.360
  • Энэтхэг – 4.202.562
  • Бразил – 4.137.606
  • ОХУ – 1.025.505
  • Перу – 689.977
  • Колумб – 666.521
  • Өмнөд Африк – 638.517
  • Мексик – 629.409
  • Испани – 517.133
  • Аргентин – 478.792 байна.

Г.САНСАРМАА

Эх сурвалж: Worldometers

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button