НИЙГЭМ

Улаанбаатар хотод бие даасан зургаан дэд төв байгуулна

Улаанбаатар хотод инновацын тогтолцоог бүрдүүлэх, шинэ санаа, гарааны бизнесийг хөгжүүлэх, залуучуудын хөгжлийг дэмжих зорилгоор 2018 онд “Улаанбаатар инновацын төв”-ийг байгуулж байсан билээ. Өдгөө хоёр жилийн тус төв  нь 549 иргэнийг гишүүнээр элсүүлж, гарааны бизнес эрхлэгч 24 компанийг сонгон шалгаруулж, бойжуулснаас долоо компани амжилттай төгссөн байна.

2020 оны тавдугаар сард “Баянхошуу бизнес инкубатор төв” ашиглалтад орж, одоогийн байдлаар 10 гаруй гарааны бизнес эрхлэгчийг дэмжин хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр “Гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх боломж, гарц шийдэл-хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцсон юм. Тэд Улаанбаатар хотод гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх боломж шийдлийн талаар ярилцаж, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба “ Нийслэлийн инновацыг хөгжүүлэх, гарааны бизнесийг дэмжих чиглэлээр сүүлийн жилүүдэд шат дараатай олон ажил, арга хэмжээг зохион байгуулж байна. Үүний нэг нь алслагдсан гэр хорооллуудад дэд бүтцийг хүргэх, төрийн үйлчилгээг шуурхай хүргэхээр Улаанбаатар хотод бие даасан зургаан дэд төвийг байгуулна. Энэ сард Сэлбэ дэд төв ашиглалтад орно. Гарааны бизнесийг дэмжих инкубатор төвийг байгуулснаар инновацын экосистемийг бий болгоход ойртсон гэж үзэж байна” гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button