Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: “Хурд” групп оршин суугчдаа молгидож, “Билиг” ХХК-тай наймаалцсан уу

Хэрэв та санаж байвал өдгөөгөөс таван жилийн өмнө Билэг гэх ХХК нь Хан-Уул дүүргийн XV хороонд байрлах Оргил рашаан сувиллын ундаргын урд хэсгийг хашаалж, “Оргил” бүрэн дунд сургуулийг барьсныг нь олон хүн шүүмжилсэн. Тухайн үед  “Оргил” рашаан сувиллын албан хаагчид газар ухах ажлыг эсэргүүцэж эрвийх дэрвийхээрээ тэмцэж байсан ч аргагүй хүчин мөхөстсөн билээ.

-РАШААНЫ ЭХ УНДАРГААС ГАДАГШ 200 МЕТРТ БАРИЛГА БАРИХЫГ ХОРИГЛОДОГ-

Угтаа 2012 онд шинэчлэн баталсан Усны тухай хуульд заасанчлан: Рашааны эх ундаргаас 100 метрт эрүүл ахуйн бүс, тэндээс гадагш 200 метрт хамгаалалтын бүсийг тогтоож, тухайн бүсэд барилга байгууламж барихыг хориглосон байдаг. 

Гэвч өнгөрөгч 2010 онд уг сургуулийн барилгын 3962 м.кв газрын зөвшөөрлийг тухайн үеийн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын 329 тоот, 2012 оны А/262 тоот захирамжаар “Билиг” ХХК-д контор, орон сууц, сургалтын зориулалтаар ашиглахыг зөвшөөрчээ. 

Үүнээс хойш олон жилийн дараа буюу 2015 оны дөрөвдүгээр сарын 29-нд “Билиг” ХХК-иас амьгүй царцсан уг газрынхаа талбайн хэмжээг багасгаж, барилга барихаар зэхэж буйгаа илэрхийлсэн албан бичгийг "Оргил” рашаан сувилал ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Баяртад илгээсэн байна. Гэвч Т.Баярт уг хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хариу илэрхийлжээ. Тухайн үед Боловсрол соёл шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан Л.Гантөмөр тус сургуулийн гүйцэтгэлийн ажлыг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэнээр эрхгүй буулт хийж байжээ. Ийнхүү уг сургуулийн барилгын ажил ч дуусаж, тухайн жилийнхээ есдүгээр сарын 2-нд “Оргил” бүрэн дунд сургууль нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан цаг саяхан.

ХӨРСНӨӨС УНДРАХ РАШААН УСЫГ СОРУУЛЖ, ЦААШ УХСААР БАЙНА”

Гэвч мөнөөх л газрын маргаан, рашааны ундарга дээр барилга барих нь хэмээх асуудал давтагдаж, “Билиг” ХХК иргэдийн эсэргүүцэл, уур бухимдалтай дахин нүүр тулгарах нь энэ. Харин энэ удаа асуудал арай өөрөөр өрнөнө. Хэдийгээр өмнөх удаагийн асуудал дагуулсан сургуулийн барилгаас холдоогүй хэдий ч, үүссэн нөхцөл байдал нь хурцадмал. Тэртээ 1943 онд С.Чоймболын эх загвараар бүтээсэн 77 жилийн түүхт жанжин Д.Сүхбаатарын хөшөө, түүнийг тойрсон ногоон байгууламжийг ухаж, рашаан булаг ундарсаар байтал хэнэг ч үгүй синдийчээд буй нь асуудал дагуулсан юм. Манай сайтад хандсан хэд хэдэн иргэдийн хүсэлтийн дагуу тухайн байршилд очиж, нөхцөл байдлыг сурвалжлахаар зорилоо.

Барилга барихаар зэхээд буй уг газрыг тойроод “Хурд” группийн барьсан Академи хотхоны барилгууд сүндэрлэх аж. Гадна байгууламж тохижилтыг нь харахад авто зогсоол юм уу, явган хүний гарц гармын тухай бол дурсаад ч хэрэггүй. Ойр хавьд нь дунд сургууль, “Удирдлагын академи” байдаг гэхэд хүүхэд залуусын аюулгүй байдлыг хангасан стандарт гэж энд алга. Магад тухайн барилгын талбайг хашаалахаас өмнө хүүхэд залуус харьцангуй аюулгүй зорчиж байсан гэж харагдахаар байлаа. Автомашиныхаа замтай нийлүүлэн хашаалсан уг байгууламжийн нөхцөл байдал, цаашлаад ундраад буй рашаан усыг харахаар ортол тухайн хэсэгт “хиймэл нуур” гэж хэлж болохуйц их ус хуримтлагдсан байв. Ажиллаж буй бүлэг залуус ундраад буй усыг хэрэндээ л шавхахыг хичээвч, үр дүн муу байгаа нь илт. Уг барилгын ажлын гүйцэтгэгчээр “Уран Очир” ХХК ажиллаж буй.

"СУРГАЛТЫН БАЙР ГЭЖ БУЙ Ч, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛБАЙ ГЭХ ХАРДЛАГА БИЙ”

Харж байгаачлан, уг барилгын ажлыг “Сургалт, үйлчилгээний барилга” гэж буй ч Академи хотхоны оршин суугчдын дунд өөр хардлага буйг хэлж байлаа. Анх “Хурд” Групп, “Академи” хотхоны оршин суугчдын захиалга авахдаа өдгөө барилгын ажил явагдаж буй талбайг ногоон байгууламжаар сэргээн засварлана, мөн “Академи” хотхоны 34г байр буюу Г блокийн урд хэсгийн авто зогсоолыг оршин суугчдынх хэмээн хэлж, зураг төсөлдөө оруулан захиалга авсан аж. Гэвч өдгөө тухайн байр нь өнөөг хүртэл тохижилт үйлчилгээ дутуу, цаашлаад оршин суугчдын нарлах ногоон талбайг худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий зургаан давхар барилгаар солих нь хэмээн иргэд дургүйцэж буй. Урд байрлах авто зогсоолыг иргэд өөрсдийн мөнгөөр хашаалаад, аюулгүй болгоё гэхээр уг зогсоол нь ч мөн шинээр баригдах байгууламжийн өмч гэгдэж буй. Энэ тухай уг байрны оршин суугч н.Билгээтэй хэсэг ярилцлаа.

-Оргил рашааны ундарга дээр баригдаж буй гэх уг байгууламжийн асуудал ойр орчмын байрны оршин суугчдыг бухимдуулж байна гэх мэдээлэл байна?

-Энэ барилга замын ид хөдөлгөөнтэй хэсэг дээр баригдаж байгаа нь эхний асуудал. Орчин тойронд нь иргэд, оршин суугчдыг хамгаалах хашаа хороо юу ч байхгүй. Намайг энэ байранд нүүж ирээд удаагүй байтал, урд зам дээр дөрвөн автомашины айхавтар осол гарсан. Тиймээс оршин суугчид нийлээд урд зогсоолын хэсэгт хашаа баръя гэхэд “Хурд групп”-ээс “Анхнаасаа хашаа барина гэж хэлээгүй”, "Гэсэн ч манай талбай биш” гэсэн. Анх байранд ороход үзүүлж байсан танилцуулгадаа “Гадна, дотор автомашины зогсоол хүрэлцээтэй, эрүүл агаарт жаргана” гэхчлэн баахан л зүйл хэлж байсан. Гэтэл ороод ирсэн нөгөө яриад байсан зогсоол юу ч байхгүй. Энэ хажууд баригдаж байгаа байгууламжийн өмч мэтээр ярьж байгаа юм.

-Та байрандаа орохдоо уг байгууламжийг баригдана гэдгийг мэдэж байсан уу?

-Яаж мэдэх вэ. Танилцуулга зурган дээрээ усан оргилуур, мод, ногоон байгууламжтай их л аятайхан харагдахгүй юу. Тэгэхээр нь энэ байгууламж дээр л тохижилт явагдах юм байна гэж бодсон. Хажууд хашаалж, ухахаас өмнө хөгшид, хүүхэд нарлаад суудаг сайхан л талбай байсан юм. Гэнэт л хашаалаад, газрыг нь ухаад эхлэхээр нь нөгөө ногоон байгууламжаа барих нь гэсэн сүүлдээ барилга баригдах болоод явчхаж байгаа юм. “Хурд” гэдэг чинь олон компанийн нийлбэр юм аа даа. Тиймээс нөгөө хэд нь л хулхитаад, янз бүрийн юм хийгээд байдаг бололтой. Яг тэр Б.Чойжилсүрэн гишүүн бол толгойгоор нь ажилладаг боловч, нарийн зүйлсийг мэддэггүй болоод дуугүй яваад байдаг гэж бодсон. Эсвэл доор хүмүүс нь болоод байгаа зүйлийг танилцуулдаггүй юм болов уу бүү мэд.

-Та бүхэн уг барилгыг эсэргүүцэж буйгаа бодитоор илэрхийлж байв уу?

-Тэгэлгүй яах вэ. Оршин суугчдын групп, чат байдаг. Манай байрныхан тэр группэд өдөржин, шөнөжин л эсэргүүцлээ илэрхийлж байдаг.

-МХЕГ, бусад холбогдох байгууллагууд руу санал хүсэлтээ илгээж байв уу. Ямар тайлбар өгч байх юм?

-Манай СӨХ-ийн залуучууд их сайн байгаа. Шаардлагатай бүхий л зүйлсийг хийж, холбогдох хүмүүстэй нь уулзсан гэсэн. Тэгэхээр ямар ч л байсан асуудлаа мэдэж байгаа гэж бодож байна” гэв.

Мөн нэрээ нууцлахыг хүссэн хэд хэдэн оршин суугчид тухайн баригдаж буй байгууламжийн чимээнээс болж шөнө унтаж чаддаггүй, хүүхэд ч амар тайван байх заяа алга хэмээн сүүрс алдацгаасныг онцлоё. Иргэдийн байр суурьтай танилцсан тул бид холбогдох албаны хүмүүстэй холбогдсон юм.

МХЕГ: ЯМАР НЭГЭН ГОМДОЛ ИРЭЭГҮЙ ТУЛ ШАЛГАХ БОЛОМЖГҮЙ

МХЕГ-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Дариймаа:

"Уг асуудал нь сошиал орчинд л түгснээс бус манай байгууллагад иргэдээс ямар нэг гомдол, мэдээлэл бүртгэгдээгүй. Барилгын ажил эхлээгүй, иргэдээс гомдол ирээгүй тул шалгах боломжгүй” гэв.

Харин Хот байгуулалт, хөгжлийн газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газруудтай холбогдсон боловч, мэдээлэл өгсөнгүй.

“БИЛЭГ” ХХК: ХУРД ГРУПП ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ДӨРВӨН ДАВХАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ БАРЬЯ ГЭХ САНАЛЫГ ХҮЛЭЭН АВСАН

“Билиг” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Эрдэнэ уг асуудлаар:

"Бид төлөвлөсөн, хийсэн, ярьсан зүйлээ хийнэ. Гэхдээ бүхнийг хууль журам, мөрдөгдөж буй эрх зүйгээ хүндэтгэж хийнэ шүү дээ. Зөвшөөрөл, холбогдох шийдвэр, мөрдөгдөж буй эрх зүйн актын дагуу явж байгаа. Бид энэ газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар авснаасаа хойш буюу 2012 оноос бүх төлбөрийг ном журмынх нь дагуу төлөөж явж байгаа. Одоогийн энэ барих гэж буй үйлчилгээний төвөөс өмнө Оргил сургуулийг бид барьсан. Тухайн үед ч мөн тодорхой хэмжээний бэрхшээл гараад иргэд, оршин суугчдаас янз бүрийн байдлаас хандаж байсан.

Өнөөдөр энэ сургууль баригдаад үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байна. Түүнтэй адил бидний барьж буй энэ байгууламж нь мөн л энэ хороо, оршин суугчдын тав тухыг хангах гэсэн байгууламж юм. Хурд групп манай газар дээр дөрвөн давхар байгууламж барьж өгье гэх саналыг нь аваад өнөөдөр барилгын ажил эхэлсэн. Инженерийн шугам сүлжээг зөөх, хөрсний илүү ус гарсан асуудал гарснаас хугацаа хойшилсон зүйл бий. Хөшөө дурсгалын хувьд бид дахин сэргээж, шинээр баригдах байгууламждаа шингээх, байрлуулахаар ярьсан” гэх тайлбарыг өгсөн.

Өнгөрөгч гуравдугаар сард С.Амарсайхан хотын дарга байхдаа нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх, хэрэв газар олгосон асуудал байвал уг шийдвэрийг цуцална гэж байсан. Гэвч шийдэх асуудал нь дараагийн эзнээ хүлээн царцлаа. Энэ мэт олон иргэний эрх ашиг ноцтой зөрчигдөх цаашлаад түүхийн үнэт өв сүйдэж болзошгүй. Үг, үйлдэл нь эвлэдэггүй үе үеийн удирдагчдын гороор усан гэмээр тэнэг шийдвэр нь л үлдэж, түүнийг нь ард түмэн дааж чадахгүйд хүрээд байна. Удахгүй МАН-ын 100 жилийн ой болно. Гэтэл үүх түүхтэйгээ салшгүй улбаатай Сүхбаатарын хөшөөгөө сүйтгэж, нурж унахыг нь хүлээж байна уу эрхэм гишүүд ээ.

О. ЭНЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Hurd gej 1 hel amand
Hurd gej 1 hel amand
2020-09-11 08:31

Hurd gej dandaa hiisen bolgon ni hel amand urdu gazar bnaa.iim undargatai gazar baishin barij baij nurah vii dee.

ЗОЧИН
ЗОЧИН
2020-09-11 09:46

НӨГӨӨ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН Л БАЛАГ ДАА

Зочинзочин
Зочинзочин
2020-09-11 08:42

ХУРД ГРУПП ЮМ БОЛГОНЫ ЛУЙВАРЫН АРД БХ ЮМ ДАА.ХОРОО, ДҮҮРЭГТ КОМПАНИЙ ТӨЛӨӨЛЛҮҮДЭЭ БАЙРШУУЛЖ, ИРГЭДИЙН ХУРАЛД ДЭВШҮҮЛЖ АР ТАЛАА БЭХЖҮҮЛЖ, УЛМААР НИЙСЛЭЛИЙГ ЭЗЛЭХ БАЙХ ДАА.

zochin
zochin
2020-09-11 09:27

ene neg joohon gazariig uldeechihej boldogguinmuu

Иргэн
Иргэн
2020-09-11 13:33

ийм үйл явд�##� зөвхөн Монголд л байна. Хахуульд идэгдсэн төр засагтай улсад хууль дүрэм хамаагүй юм бишүү

Zochin
Zochin
2020-09-11 16:35

UB hotoo telj barilgaa bariach Arai l denduu yum urt udaan naslah bish daraa uy hoichoo bodoj amidar. Yamarch standard baihgui barilga hoorondiin zai baihgui nar orohgui barilga baridagaa bolih heregtei. Erh medeltei ni dur zorgoor aashlah ni herees heterlee. Bolij uz. Hiisleliin gazriin alba l ene gazar gedeg statusaa hamgaalj ajilla. Hen negnii gar hol bolohoo boli. Durtai ni gazar uhah yum. Hoich uye bod teneguudee.

Irgen
Irgen
2020-09-11 16:42

Yostoi neg hotiig shambaaruulj olon hunii haraaliig idsen yum hiij mongo oloh yumaa. Hanj tsadahgui shunal ve yasan.

Зочин
Зочин
2020-09-11 21:26

Монгол орон даяар Хятадууд дураараа газар ухаж эрдэнэс хайна, УБ-т дарга нар нь хуйв�##�даж дураараа газар ухан барилга барина. Эх орон минь өмгөөлж, хамга�##�ах эзэнгүй уйлж бна даа хөөрхии...

Үнэн
Үнэн
2020-09-12 09:57

Баянголыг Эрдэний вант улс
Хан уулыг Чойжилсүрэнгийн вант улс гэж ярих болсон. Харьцуулв�##� Баянгол нь хүнээ бодсон юм шигээ. Ямартай ч улсын эмлэг, сургууль барьдаг.
Тэгээд энэ доод хүмүүс л хийж дээдэх нь муу нэрийг нь үүрдэг юм шигээ.

Үг
Үг
2020-09-12 10:03

Нэг группт ямар ч их газар өгдөг юм. Ядахдаа хаана юу хийх зураг төсөв, хэмжээг заадаггүй юмуу?

Иргэн
Иргэн
2020-09-12 16:47

Чойжилсүрэн хулгайч ханаж цадах болоогүй юу, Увсынхны сан�##�ыг 300 хониор худ�##�даж авсан гэсэн биздээ

Зочин
Зочин
2023-03-15 12:09

Хурд одоо болиочээ.Ашигл�##�танд ороход л суурь нь нуур болно шүү

Холбоотой мэдээ

Back to top button