Нийгмийн

Ерөнхийлөгч Х.Баттулга Хэнтий аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж байна. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хэнтий аймаг дахь Политехник коллежоор зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

50 жилийн түүхтэй Хэнтий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв 2019 онд магадлан итгэмжлэгдэж, политехник коллеж болон өргөжсөн байна. 2020-2021 оны хичээлийн жилд тус коллеж нь нийт 460 гаруй суралцагч, 75 багш ажилтантайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж буй бөгөөд төгсөгчдийн 40 хувь нь ажлын байртай болж байгаа аж.

Тухайлбал, өнгөрсөн хугацаанд тус коллеж нь талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан, тогооч, оёмол бүтээгдэхүүний оёдолчин, бэлэг дурсгалын зүйл урлаач, үсчин, нарийн бичгийн дарга-албан хэргийн ажилтан, хэвлэлийн график дизайнч, ойжуулагч, барилгын засал-чимэглэлчин, бетон арматурчин, гагнуурчин, автомашины засварчин, хүлэмжийн аж ахуйн фермер, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний техник-технологич, аюулгүй ажиллагааны техникч зэрэг 15 чиглэлээр 11 мянга гаруй суралцагчдад мэргэжлийн боловсрол эзэмшүүлжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button