ХУУЛЬ

Налайхын иргэд 3 кг хар тамхи тээвэрлэж явахад нь саатуулжээ

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн СХД-ийн 22-р хороо Тахилтын шалган нэвтрүүлэх цэгээр дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийг 2019 оны долоодугаар сарын 20-ны өдөр саатуулан шалгасан байна. Ингэхэд 3 кг орчим мансууруулах төрлийн бодис байж болзошгүй ургамалыг илрүүлэн, тээвэрлэж явсан хоёр иргэнийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн шалгуулжээ.

Налайх дүүргийн харьяат 22-23 насны эрхэлсэн тодорхой ажилгүй Г, Ц нарыг мансууруулах бодис илрүүлэх тестээр шалгаж үзэхэд, мансуурсан болох нь тогтоогдсон байна.

Т.САНТ

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close