УЛС ТӨР

ТАНИЛЦ: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан ШИЙДВЭРҮҮД

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа.

1. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг аравдугаар сарын 31 хүртэл сунгахаар болсон байна. Энэ хугацаанд агаарын болон газрын хилээ нээхгүй юм байна.

2. Есдүгээр сарын 21-нээс улс даяар бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлнэ.

3. Гэрийн тусгаарлалтын 14 хоногийг хүчингүй болгож, зөвхөн тусгаарлах байранд 21 хоног тусгаарлахаар болжээ.

4. Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах орчныг бүрдүүлэхийг бүх шатны байгууллагуудад үүрэг болгожээ. Цэцэрлэгүүд өөрсдийн нөөц боломжоо дайчлан хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломжтой болох юм байна. 5. Баар цэнгээний газрууд болон үйлчилгээ, урлаг соёлын арга хэмжээг хэвийн горимоор ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр боллоо. Тухайн аймаг, орон нутгийн онцгой комисс хуралдаж, ямар журмаар явуулахыг шийднэ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Yadargaatai elii balainuud mini neg bol 10.1 ees ehlene geel teriigee boliol 9 n sariin 21 geel neg bol 2 nastnuudiig cecerlegt oruulahgu geel huhed asrah gazar geel mongo huviarlaal tegeel daraa ni cecerleguud ni 2 nastnaa av geel horio ceertei mortloo oorsdoo hun cugluulj alga tashuulaal ymar geechiin alia marzan uhernuud bdgiimbe. Hoino urd ni oruulaal ih ajil hiijiine gej bodoj bgan bizde

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button