УЛС ТӨР

Д.Ганбат: УОК, ХХААХҮЯ Баянхонгор аймагт ажиллаж, гамшгийн зэрэглэл тогтооно

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Н.Адъяасүрэн нар өнөөдөр /2020.09.15/ Засгийн газрын тэргүүн Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд УОК-ын дарга Я.Содбаатар нартай уулзжээ. Уулзалтаар Баянхонгор аймгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар харилцан ярилцаж шаардлагатай арга хэмжээ авахаар тохиролцсон байна.   

Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Ганбат өөрийн цахим хуудаснаа “Удахгүй болох Засгийн газрын болон УОК-ын хурлаар Баянхонгор аймагт болж байгаа ган болон өвөлжилт хүндрэх болзошгүй байдлын талаар яаралтай оруулж шуурхай арга хэмжээ авахаар болов. Мөн Баянхонгор аймагт Засгийн газар, УОК, ХХААХҮЯ болон зохих байгууллагууд газар дээр нь очиж ажиллан гамшгийн зэрэглэл тогтоож холбогдох арга хэмжээ авахаар тохиролцлоо. УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн нарын албан бичгээр гаргасан санал санаачилгыг дэмжин хамтран ажиллахаар боллоо. Тухайлбал Монгол улсын Засгийн газраас Баянхонгор аймгийн малчдын нүүдэл оторт зориулан 200-500 сая төгрөгийн яаралтай дэмжлэгийг тэргүүн ээлжинд үзүүлэхээр болов” хэмээжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-15 22:50

Саулле байсан бол гарын үзүүрээр хийх байсандаа. энэ сайд гэж дээ хөөрхий

Холбоотой мэдээ

Back to top button