Нийгмийн

“Хоорондоо маргалдсан залуус нэгнийгээ тээврийн хэрэгслээр мөргөсөн нь тогтоогдсон”

Залуус маргалдсаны улмаас нэгнийгээ авто машинаар мөргөж, гурван удаа дээгүүр нь гарчээ гэх хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад М.Мөнхшүр мэдээлэл өглөө.

Тэрбээр Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 10-ны өдөр болсон хэрэг. Хохирогч 22 настай, эрэгтэй Т хувийн таарамжгүй харилцааны улмаас найз нөхөдтэйгөө маргалдаж, тээврийн хэрэгслээр мөргүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа.  Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Хохирогч Т нь ГССҮТ хэвтэн эмчлүүлж байна. Хохирогчийн гэмтлийн зэргийг тогтоолгохоор шүүх эмнэлгийн мэргэжилтэнг томилон ажиллуулж байна. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн, хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдсан, жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан гэх зэрэг олон асуудлыг яригдаж байгаа учраас урьдчилсан байдлаар хэн нэгний буруутай үйлдэл хэмээн хэлэх боломжгүй. Сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байсан талаарх мэдээллийг өгөх боломжгүй. Хэрэг мөрдөн шалгагдаж байгаа, хавтаст хэрэгтэй холбоотой учраас хэлэх боломжгүй байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button