НИЙГЭМ

Монгол Улс Унгар руу түүхэндээ анх удаа нислэг үйлдлээ

Унгар-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосоны 70 жилийн ойн жилээр “Мөнх хаан Боинг 737-800” МИАТ-ын агаарын хөлөг 2020 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 11:20 минутанд Монгол-Унгарын түүхэнд анх удаагийн шууд нислэгийг Будапешт хотноо хүлээн авлаа.

УОК-ын шйидвэрээр Улаанбаатар-Будапешт-Франкфуртын чиглэлийн МИАТ ХК-ны нислэгээр Унгар Улсын Засгийн газрын тэтгэлэгээр суралцах 127 оюутныг хүлээн авч, нутаг буцах 17 иргэнийг суулгах ажлыг амжилттай зохион байгууллаа.

Тус нислэгийн зохион байгуулах шийдвэр гаргасан УОК, ГХЯ болон Улаанбаатар-Будапешт чиглэлд анх удаа үйлдэгдэж буй нислэгийг амжилттай гүйцэтгэсэн МИАТ ХК-ны Удирдлага, техникийн ажилтнууд, экипажийн хамт олонд талархал илэрхийлж байна.ЭСЯ-ны зүгээс Стипендиум хунгарикум-аар дамжуулан Будапештээс бусад хотуудад суралцах оюутнуудын их дээд сургуулиудтай холбогдож, нисэх буудлаас унаа гаргах, тосож авах ажиллагаа зохион байгуулав.

ЭСЯ-ны хамт олны зүгээс Унгар Улсад шинээр суралцахаар ирж буй оюутнууд болон суралцаж буй нийт оюутан нартаа сурлагын өндөр амжилт хүсье. Мөн энэ өдөр халдвар авсан Монгол иргэдийн маань эрүүл мэндийн байдал сайжирч 3 иргэний PCR тест сөрөг гарч, 2 иргэний тусгаарлалтын хугацаа дуусч эргээд хэвийн амьдралдаа шилжсэн таатай мэдээг хүргэж байна.

Эх сурвалж: Унгар улс дахь Элчин сайдын яам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button