НИЙГЭМ

Ундны уснаас нь хлорын шохой амтагдсан гэж гомдол гаргажээ

Ундны усны чанар, аюулгүй байдлын талаар Өвөрхангай аймгийн иргэд өргөдөл гомдол гаргасны дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар энэ онд 18 сумын 84 ундны усны цэгийн усыг шинжилгээнд хамруулжээ.

Мөн Арвайхээр сумын ундны усны 14 цэгийн усанд хийсэн шинжилгээгээр усны хатуулаг 2мг-экв/л -2.7мг-экв/л хооронд байгаа нь ундны усны хатуулгын зөвшөөрөгдөх хэмжээ/7.0мг-экв/л-ээс ихгүй/-нээс хэтрээгүй үзүүлэлттэй байна. Өнгөрсөн сард Арвайхээр сумын ундны усанд хлорын шохойгоор халдваргүйтгэл хийх үед хлорын шохой иргэдэд амтагдах, үнэртэх тохиолдол гарчээ.

Улмаар хоёр цэгээс дээж авч Мэргэжлийн хяналтын газрын лабораторид шинжлэхэд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй үзүүлэлттэй байжээ. Арвайхээр сумын оршин суугчдыг унд, ахуйн усаар хангадаг “Онги ус суваг” ОНӨААТҮГ-ын хоёр цэгээс дахин дээж авч шинжилгээнд хамруулаад байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лаборатори нь үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу бүх сумдын ундны усны цэгүүдийг жилд 1-2 удаа шинжилгээнд хамруулдаг аж.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button