Нийгмийн

“Баянзүрх дүүргийн бүх байгууллага хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллана”

Баянзүрх дүүрэгт гэр бүлийн хүчирхийллийн хэрэг гарсантай холбогдуулан тус дүүргийн Засаг дарга хүчирхийллийн эсрэг ажиллах шинэ захирамж баталсан талаараа өнөөдөр мэдээллээ. 

Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах:

“Дүүргийн нутаг дэвсгэрт 31 төрийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр байгууллагууд ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдгаас үл хамааран хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллуулах болно. Учир нь нийгмийн ажилтнуудын ажлын хүрээгээр бид хорооны иргэдэд үнэхээр хүрч ажиллаж чадахгүй байгаа. Тиймээс дүүрэгт ажиллаж буй бүх төрийн байгууллагуудыг гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа хүүхдийн эрхийг хамгаалах чиглэл рүү татан оролцуулахаар болсноо мэдэгдэж байна” гэжээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button