УЛС ТӨР

ХҮН-ын БАЙР СУУРЬ: Энэ бол гүтгэлэг, улс төрийн хүчиндэлт

Өнөөдөр /2020.09.30/ аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулна. Ийн энэ өдрөөс аравдугаар сарын 13-ныг хүртэл нэр дэвшигчид сурталчилгаагаа хийх юм.

Харин өчигдрөөс эхлэн Хөдөлмөрийн үндэсний намыг орон нутгийн сонгуульд бүртгэхээс татгалзсан тухай мэдээлэл цахим орчинд түгж, энэ нь тус намын гишүүдийн илэрхийлж буй байр сууриар баталгаажлаа.

Хөдөлмөрийн үндэсний намыг нэрийн маргаантай хэмээн үзэж, шүүхээс Нийслэлийн сонгуулийн хорооны бүртгэлийг түдгэлзүүлсэн гэж эх сурвалжууд мэдээлж буй юм.

ХҮНам сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон энэ үйл явдлын тухайд Б.Найдалаа, Т.Доржханд, П.Наранбаяр нар твиттер орчинд дараах байр суурийг илэрхийлжээ.


Б.НАЙДАЛАА: Энэ бол гүтгэлэг, улс төрийн хүчиндэлт

Б.Найдалаа, "Бид, ХҮН бүх зүйлийг хууль, журам, ёс зүйн хүрээнд хийдэг. Энэ бол бидний мэргэжил, хийж ирсэн ажил, туршлага, дадал. Хэрвээ зөрчсөн гэж байгаа бол зүгээр л гүтгэлэг, улс төрийн хүчиндэлт. Бидний, таны сонгох, сонгогдох эрхийг ингэж захилгаар хааж боох эрх, тоглох хэнд ч байхгүй”


Т.ДОРЖХАНД: 2021 оны сонгууль захиалгын шүүгчийн шийдвэрээр эхэллээ

Т.Доржханд, "Хэн нэгний хүслээр нэгдэж сонгуульд ордог нь бид биш. Хэн нэгийг хаан байлгах тоглоомын нэг хэсэг бүр ч биш. Ардчиллаа, сонгуулиа Ардчилсан Намын жижигхэн намчдаас, ард нь чиглэл өгч байгаа эзнээс нь хамгаалах цаг иржээ. 2021 оны сонгууль захиалгын шүүгчийн шийдвэрээр эхэллээ”


П.НАРАНБАЯР: Бид ардчиллаа алдах аюулын ирмэгт иржээ

П.Наранбаяр, "Бие даасан шударга шүүх алга болжээ. Цухалзсаар одоо бүр бүтнээр харуулав. Маргаашнаас тодорхой болно оо. Гутарч байна. Бид ардчиллаа алдах аюулын ирмэгт иржээ. Аюул”

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button