Нийгмийн

Л.Оюун-Эрдэнийг хууль бусаар тагнасан хэргээр Тагнуулын зургаан ажилтанг яллагдагчаар татжээ

Өнгөрөгч есдүгээр сард УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийх үеэрээ “ТЕГ-ын дарга асан генерал Д.Гэрэл нарын 11 хүн намайг хууль бусаар тагнаж чагнасан” хэмээн хэлж, улмаар АТГ-т өргөдөл гаргасан. Энэ дагуу АТГ-аас нэр бүхий Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан зургаан хүнийг яллагдагчаар татсан тухай хэвлэлд мэдээлжээ. Ингэхдээ Д.Гэрэлийг яллагдагчаар татаагүй бөгөөд мөрдөн байцаалт нь үргэлжилж байгаа бөгөөд түүнийг ирэх долоо хоногоос яллагдагчаар татна хэмээсэн байна.

Бид энэ тухай АТГ-аас тодруулахад: “Энэ тухай мэдээллийг харж амжаагүй байна. Тэгэхээр тодорхой хэлэх боломжгүй” гэх хариултыг өгөв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тэгш эрх
Тэгш эрх
2020-10-01 11:51

зөв ! Гэрэл дарга нь тул мэдэхгүй байна гэж байхгүй. Одоо хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй тул Батшугарыг тагнасан Өлзийбадрахын хувь заяаг ярих хэрэгтэй болов уу !

Холбоотой мэдээ

Back to top button