Нийгмийн

“Single Ladies-4” кино нээлтээ хийлээ

“U film” продакшн  “Single Ladies 4” киноныхоо нээлтийг өчигдөр/2020.10.01/ хийж, үзэгчдийн хүртээл болголоо. 280 гаруй уран бүтээлчийн авьяас, хөдөлмөр, хөлс шингэсэн уран бүтээл ийнхүү дэлгэцнээ гарч эхэллээ. Нээлтийн үеэр уг уран бүтээл дээр ажилласан найруулагч Л.Бат-амгалан, 

“Баярлалаа гэдэг үгнээс өөр хэлэх үг олдохгүй байна. Кино урлаг бол багийн урлаг. Сэтгэлээрээ гар нийлэн, шантрахгүйгээр зүтгэж даван туулсан багийнхандаа баярлалаа хэмээн талархлаа илэрхийлэв”

Киноны продюсер, гол дүр МУСТА Г.Ундармаа, 

“U film”-ийн уран бүтээл ямар кино байдаг вэ гэж асуухаар хүмүүс “Single ladies” гэж хэлдэг. Бүтэн долоон жил үргэлжилсэн энэ төслийн хаалтын ангийг ашиг сонирхлоос илүү уран бүтээлчдээ дэмжиж, үзэгчдэд сонирхолтой, чанартай бүтээл үзүүлье гэж, гаднын улсын уран бүтээлчдийг тоглуулж туршлага солилцож, багаар ажиллах ямар байдгийг бусад уран бүтээлчдэдээ үзүүлье гэж  “Single ladies 4”-ийг тэс өөр хийсэн юм” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button