УЛС ТӨР

“Манайхаас өөр түлшийг нь, цалинтай нь өгөөд иргэддээ борлуулаарай гэдэг улс байхгүй”

Өнөөдөр /2020.10.02/ УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа сайжруулсан шахмал түлшний хэрэгцээ, түгээлтийн ажиллах хүчний талаар тодрууллаа. Үүнд Шадар сайд Я.Содбаатар, Улаанбаатар хотын захирагчийн үүргийг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар хариулт өгсөн юм.

-ИРЭХ ЖИЛ 19 МЯНГАН АЙЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ БОЛОМЖТОЙ-

Я.Содбаатар, “Бид агаарын бохирдлыг бууруулах чиглэлд тууштай ажиллаж байгаа. Ирэх жилд л гэхэд 19 мянган айлыг орон сууцжуулах боломжтой гэж үзэн, төсвөө баталсан. Түүхий нүүрс түлдэг 2776 объектыг 214 болгож буулгасан. Ер нь энэ бол амаргүй ажил. Налайх дүүрэгт шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг барьж байна” гэлээ.

Харин Ж.Батбаясгалан, “Өнгөрсөн жил сайжруулсан шахмал түлшийг 390 гаруй цэгээр борлуулсан. Зарим үед 400 ч гарсан. 2019 оноос өмнө улс үнэгүй нүүрс өгөөд, борлуулсан хүнд нь урамшуулал өгч байгаагүй.

Харин өнөөдөр борлуулагч нарт 10 хувийн урамшуулал, тонн тутамд нь 15 мянган төгрөг өгч байгаа шүү дээ. Нийслэлийн төсвөөс хөрөнгө гаргаж байгаа хэрэг. Түлшээ өгөөд, цалинг нь өгөөд ард түмэндээ худалдаарай гээд улс хаана ч байхгүй. Энэ жил л гэхэд борлуулагчдын урамшуулалд 12 тэрбум төгрөг төсөвлөгдөж  байгаа. Эдгээрийг мартамгүй байна, агаарын бохирдлын сэдвээр улс төржмөөргүй байна.

Дээр нь нэмээд хогийн асуудал тавигдаж буй. Үнсний хэмжээ нэмэгдэж байгаа нь үнэн. Хуучин үнсээ яндангаараа цацаад, өөрсдөө дарагддаг байсан бол одоо үнс зуухандаа үлдэж буй. Үнсийг газрын хонхор дүүргэлт болон явган замын хавтанд оруулах төсөл амжилттай хэрэгжинэ” гэсэн юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Ёооё энэ нэг явдаг жорлонг харахаар цүнх баригч, эргүү худ#### гахай л харагдаад байдгиын. Хэдийдээ хэндээ үнэгүй түлш өгчихсөн ч юм.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button