УЛС ТӨР

Х.Нямбаатар: Бэлчээрээ булаацалдсан малчид амиа хорлох боллоо

Өнөөдрийн /2020.10.02/ УИХ-ын чуулганы үеэр Л.Адьяасүрэн гишүүн малчдын дунд бэлчээр булаацалдах асуудлаас үүдсэн гэмт хэрэг ихээр гарах болсон тухай сэдвийг хөндөж, энэ талаар ямар арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж буй тухайг тодруулахаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт асуулт тавилаа.

Асуултад тэрбээр, “Гишүүний хөндөж буй сэдэв үнэн. Саяхан гэхэд Хөвсгөл аймагт ийм шалтгаантай онц ноцтой гэмт хэрэг гарсан. Цаашлаад амиа хорлох гэмт хэрэг ч их гарах боллоо. Шалтгаан нь нөгөө л бэлчээр булаацалдсан гэх асуудал. Үүн дээр ямар бодлого барьж байгаа вэ гэж гишүүн асуулаа.

Бид өнгөрөгч онд малын хулгайн гэмт хэргийн тухай хуулийг өөрчилсөн. Ингээд судалгаагаар уг төрлийн гэмт хэргийг буурсан гэж үзсэн. Ер нь Засгийн газар дээр бэлчээрийн асуудлыг боловсронгуй болгох шаардлага нэгэнт бий болчихлоо. Тариалангийн бүс нутгаас малыг гаргах асуудлыг ярья. Цаашлаад малын бэлчээрийг төрөлжүүлэх, эдэлбэр газрын хэмжээ хязгаарыг хуульчлах асуудлыг ярина” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 2, 2020 20:16

М�##�ын хөлийн татварыг ав.М�##�ын тоог хязгаартай болго.Тэгэхгүй бол Монгол хөгжихгүй ээ.Мянгатуудын м�##�ын орон боллоо.Монгол ХАА,уул уурхай гэсэн 2 л гарц байна.Мянгатууд нь т�##� дүүрэн м�##� минийх гээд уул уурхайгаа хавчаад,сүүлийн үед м�##�чид арай л давраад байгаа ш дээ.Одоо төр төмөр нүүрээ харуулж олигтойхон бодлого явуулах хэрэгтэй.Худ�##� үнэн зовлон тоочсон нэгэнд та�##�агдах биш засаглав�##� засагласан шиг засагла

Холбоотой мэдээ

Back to top button