УЛС ТӨР

Я.Содбаатар: Малын хөлийн татварыг нэмнэ, бэлчээрийн даац хэтэрч байна

Өнөөдөр /2020.10.02/ УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдааны үеэр гишүүн Л.Адьяасүрэн Шадар сайд Я.Содбаатараас дараах асуултыг асуулаа.

“Саяхан тойрогтоо очиж, нөхцөл байдалтай танилцаад ирлээ. Ган гачигтай, хүнд байна. Ботготой ингэ өлдөж үхэж байна, зүрх зүсэгдэм байна. Баянхонгор аймагт туслалцаа үзүүлэх тухай ямар төсөв тусгагдсан талаар тодруулмаар байна.

Мөн удахгүй 13 сая малыг экспортод гаргана гэлээ. Үүнд Баянхонгор аймгаас хэдэн мал авах вэ, тодорхой хариулт өгнө үү.

Гуравт нь, 419 айл өрх, 180 мянган мал, 17 сум нутагт оторлож буй. Отроор яваа малчид ойролцоох эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэх гэхэд харьяалал байхгүй гээд буцаах байдал гарсаар байна. Үүнийг хэрхэх вэ?”

Харин Я.Содбаатар, “Баянхонгор аймгийн засаг дарга хоёр удаа ирж, холбогдох хүмүүстэй уулзаж, нөхцөл байдлыг танилцуулсан. Засгийн газрын зүгээс Баянхонгор болон ижил нөхцөлтэй аймгуудад анхаарал хандуулж байна. Отрын бүсийн зураглалыг нэг бүрчлэн гаргасан.

Мөн отрын малчид эрүүл мэндийн үйлчилгээг очсон газраасаа авна гэсэн тогтоол гарсан байгаа. Орон нутгийн сонгуулийн дараа үүний хэрэгжилтийг хангах, хяналт тавих ажлуудыг эрчимжүүлнэ.

Өвс, тэжээл бэлтгэх чиглэлээр Баянхонгор аймагт хөрөнгө шийдвэрлэж буй, Тус аймгаас хоёр сая малын мах бэлтгэх болов уу гэж бодож байна. Энэ долоо хоногт хуралдаж, 40 мянган тонн бог малыг экспортлохоор болсон, үүнд Баянхонгор аймаг орж байгаа.

Бэлчээрийн менежмэнтийн асуудлаар Газрын шинэтгэлийн үндэсний хороо ажиллаж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт  оруулна. Малын тоо толгой эрс өсөж, бэлчээрийн даац нэмэгдэж буй тул ХХАХҮЯ, СЯ албан татвар тогтоох хуулийн өргөн барьсан” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button