Нийгмийн

ХӨШИГНИЙ АРД: Онцгой дэглэм цуцлагдсан ч Х.Бадамсүрэн захирал хэвээр үлдэхээр ТОХИРЧЭЭ

Засгийн газраас 2019.03.06-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, улмаар уг хугацааг 2019.10.06, 2020.04.15-ны өдрүүдэд тус бүр зургаан сараар сунгасан байдаг. Ингэснээр “Эрдэнэт үйлдвэр” сарын сарын турш онцгой дэглэмтэй байж, зөвхөн Засгийн газрын  хяналтад үйл ажиллагаа явуулж буй. Тэгвэл уг онцгой дэглэмийн хугацаа энэ сарын дундуур дуусах юм.

Улстөрийн хүрээнд “Эрдэнэт үйлдвэр”-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах эсэх асуудлаар тодорхой шийдэлд хүрч чадаагүй байгаа юм.Хөшигний ард онцгой дэглэм дуусангуут “Эрдэнэт үйлдвэр”-ийн Гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэгдэж байсан.Гэвч Х.Бадамсүрэнг Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл “Эрдэнэт үйлдвэр”-ийн Гүйцэтгэх удирдлагаар ажиллуулахаар тохирсон гэх мэдээлэл байна.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн онцгой дэглэмийн хугацаа дуусч, Шадар сайд Я.Содбаатар, Ж.Энхбаяр нараар ахлуулсан шинэ ажлын хэсэг гарсан эгзэгтэй цаг үед тэрбээр  ажилдаа хэвээр үлдэх тохироогоо амжилттай хийсэн гэх. Тодруулбал, Х.Бадамсүрэн  Ерөнхийлөгч Х.Баттулга учир зүйгээ ололцох зорилгоор 30 мянган хонь худалдан авах 1 сая ам.доллараас гаргалцаж, түүний баруун гар МҮОХ-ны тэргүүн Н.Түвшинбаярыг халуун дотноор хүлээн авсан байдаг.

Улмаар өөрийг нь томилж чөлөөлөхөд онцгой үүрэгтэй ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийг Эрдэнэт хотод урьж, Ерөнхийлөгч асан Н.Багабанди, П.Очирбат, Гадаад харилцааны сайд Ж.Гомбожав нартай найранд урьж лоббидсон зураг нь дэлгэгдсэн билээ. Х.Бадамсүрэнгийн албан тушаалыг сахин хамгаалсар ирсэн Ерөнхийлөгч асан Н.Багабанди төрийн томчууд тус хотод дараалан ажиллах үеэр зориуд очиж, Б.Цэнгэлийг будаатай хуурганд оруулсан нь санамсаргүй хэрэг биш юм.

Ингэж орон нутгийн сонгуулийн дараа ТӨХК-иудад халаа сэлгээ хийхээр хар зураг нь гарч буй энэ үед Х.Бадамсүрэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ч Ерөнхийлөгч Х.Баттулгатай ч амжилттай гар барьсан нь анхаарал татаж буй.

Сангийн яам тэргүүтэй төрийн байгууллагын хамтарсан шалгалтаар Х.Бадамсүрэнгийн удирдсан “Эрдэнэт үйлдвэр” 2.2 их наядын санхүүгийн зөрчил гаргаж, “Жарден” хотхоны 202, 302  тоот пентхаусуудыг 4.7 тэрбум төгрөгөөр авч, ашиглахгүйгээр нуусан явдал сөхөгдөж байсан ч түүний толгойг улстөрийн хүрээнд илсээр өнгөрөөсөн түүхтэй билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

MIAT yu bolson ve

Зочин
Зочин
Reply to  Зочин

Наад хүнээ солих хэрэгтэй байсан юм даа !

Зочин
Зочин

Энэ Баттулга ер нь Элбэгийн дохио зангааг хэрэгжүүлж байгаа нөхөр юм биш үү! Өөрөө гарч чадахгүй ч 21 оны сонгуульд Элбэгдорж хулгайчийг гаргах тохироо хийчээд санхүүжилтдээ Эрднэтийн Бадамсүрэнг хөлсөлж байгаа юм биш үү.

Эрдэнэтийн ажилтан
Эрдэнэтийн ажилтан

Бадамсүрэн баахан дарга нарыг архидуулсан, ажлыг нь бүтээж өгсөн хүн гэж ажлаа өгдөг юм. Эрдэнэт дээр ирэх жилийн хагас хүртэо баайж улстөрчдөд иөнгө гаргаж өгнө

Zochin
Zochin

Ulsiin munguur bie biendee tal zassan huvalznuud dald oroosoi

Эрдэнэтийн иргэн
Эрдэнэтийн иргэн

Эрдэнэтийн мөнгөөр Бадамсүрэн гараа угааж улстөрчдөд баахан мөнгө тараахаар тохирч дээ. Бадасүрэн байсхийгээд л дарга нарыг дуудаж найрлаад ажлаа танмлцуулж яваа сайн хүн болоод байгаа ийм учиртай байж

Erdenet
Erdenet

Хаа хамаагүй худ�##� мэдээллийг зохиож, хольж хутган хэний захи�##�гаар бичээд бнааа,

Зочин
Зочин

Сонгуулийн мөнгөө босгуулахаар тохирч. Энэ муухай башир, шун�##�тай өвгөн Хүкийн амаар нь гарт�##� мөнгө өгч байгаа гэсэн. Үнэн юм байна л даа. Ой гутмаар юм

Зочин
Зочин

Эрдэнэт үйлдвэрийг сүүлийн 3 жил дара�##�ан амжилттай ажиллуулж зөвхөн 2019 онд гэхэд улс, орон нутагт 1 их наяд төгрөг төвлөрүүлсэн хүн дээ. Хэн ингэж үр ашигтай ажиллуулж байсан бэ, өмнө нь...Ажил хийдэг хүнд атаархаж суудаг арчаагүй амьтад даа.

Зочин
Зочин

Энэ том үйлдвэрийг энэ хүн шиг авч явах хүн бараг бхгүй бхад соль ч гэх шиг! Та нар мэддэг юмуу ?

Зочин
Зочин

lexus avsan gj tsuursaar odoo benz avj bn. tansaglald durtai uvgun shuu

Холбоотой мэдээ

Back to top button