УЛС ТӨР

Ж.Батбаясгалан: Сонгуульдаад, Шуурхай зөвлөгөөнд суугаагүй төлөөлөгчдөд хариуцлага тооцно

Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн дөнгөж сая дуусав. Уг хурлыг нийт төлөөлөгчдийн 66 нь тасласанд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан бухимдаж буйгаа илэрхийлэв. Улмаар тэдэнд хариуцлага тооцохыг Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрт үүрэг болгов.

Тэрбээр “Өнөөдөр хуралдаа суугаагүй хүмүүст хариуцлага тооцно. Хуралдаа суудаггүй дарга нараас болж энэ салбарын нэр хүнд унах учиргүй. Энэ салбарын нэр хүндийг унагааж буй дарга нараасаа сал, хуулийн дагуу хариуцлага тооцно. Явуулах ёстой хүмүүсийг явуул. Цалинг нь хасах ёстой хүмүүсийнхийг хас. Сануулга өгөх ёстой хүмүүстэй сануул.

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/697453747526538

Төрийн албаны тухай хуулийн дагуу өмнө нь сануулгатай байгаа, түр орлон гүйцэтгэж байгаа хүмүүст асуудал үүснэ шүү. Энэ ажлыг унагаа гэж таныг төрд орлон гүйцэтгүүлээгүй. Өнөөдөр хуралдаа ирээгүй хүмүүс хууль зөрчин сонгуульд явж байна. Би тэгсэн гэж ойлгож байгаа.

Өнөөдөр Нийслэлийн ИТХ, Дүүргийн ИТХ-ын сонгуульд хууль ёсны дэмжлэг үзүүлэх ёстой болохоос сонгуулийн үеэр ажлаа хаяад, алга бол гэсэн хуулийн нэг ч заалт байхгүй шүү. Энэ хүмүүст хариуцлага тооц. Хуулийн дагуу ямар хариуцлага тооцсоноо 10.00 цагт надад танилцуул. Үүнийг Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрт үүрэг болголоо” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button