СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

БАРИМТ: Б.Чойжилсүрэн гишүүн ОБЕГ-т 20 ширхэг Фургон, Хантер машиныг 1.5 ДАХИН ӨНДӨР үнээр “шахжээ”

Бид үүний өмнө ХӨСҮТ коронавирусийн үеэр иргэдээс цугларсан хандивын 345.4 сая төгрөгийг ажилчдадаа урамшуулал болгон тарааж өгсөн баримтыг дэлгэсэн. Тэгвэл энэ удаад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн 100 хувь хувьцаа эзэмшдэг “Хурд-Авто” ХХК 20 ширхэг “Фургон”, “Хантер” маркийн автомашиныг зах зээлээс 1.5 дахин өндөр үнээр, ОБЕГ-т худалдсан баримтыг танилцуулж байна.

Ингэхдээ аливаа эрхэм, албан байгууллагын нэр хүндэд халдах, харлуулах зорилго агуулаагүй бөгөөд “shilendans.gov.mn”, “xacxom.iaac.mn” зэрэг нээлттэй цахим дата сангуудад үндэслэн энэхүү мэдээллийг бэлтгэсэн болно.

-ОБЕГ ТАВДУГААР САРД 20 ШИРХЭГ АВТОМАШИНЫГ 718 САЯ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ ХИЙЖЭЭ-

ОБЕГ энэ оны тавдугаар сарын 21-ний өдөр “Хурд-Авто” ХХК-тай 20 ширхэг автомашиныг худалдан авах гэрээ байгуулжээ. Тодруулбал 16 ширхэг УАЗ-220695 маркийн “Фургон”, дөрвөн ширхэг УАЗ-2924-034 маркийн “Хантер” автомашиныг тус компаниас нийт 718 сая төгрөгөөр авах гэрээг ОБЕГ-ын дарга Т.Бадрал үзэглэсэн байна.

Ингэхдээ тус мөнгийг Засгийн газрын 85-р тогтоолын дагуу Засгийн газрын нөөц хөрөнгөөр санхүүжүүлнэ гэж уг гэрээнд тусгажээ. Автомашинуудыг ОХУ-аас оруулж ирэх бөгөөд марк харгалзахгүй 35.9 сая төгрөгийн нэгжийн үнээр тооцож, нийт 718 сая төгрөгийг төсвөөс гаргуулахаар болсон байна.

Харин “Хурд-Авто” ХХК-иас долдугаар сарын 9-ний өдөр 694 дугаартай төлбөрийн хүсэлт үйлдэж, ОБЕГ-аас уг 718 сая төгрөгийг шилжүүлэн авчээ. Уг мөнгөн дүнд компанийн БГАҮ төлбөр хураамж, гаалийн татварууд шингэжээ.

-ОХУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРЭЭС 1.5 ДАХИН ХЯМД ҮНЭЭР ХУДАЛДАН АВАХ БОЛОМЖТОЙ-

Тэгвэл ОХУ дахь автомашины диллер “АвтоГермес” компанийн цахим сайтаас захиалбал дээрх маркийн автомашинуудыг 1.5 дахин хямд үнээр /нийт дүнгээрээ/ худалдан авах боломжтой аж. “АвтоГермес” нь автомашин үйлдвэрлэгч компаниудын албан ёсны диллер бөгөөд энэ нь цоо шинэ автомашин худалддаг гэсэн үг юм.

Тодруулбал, тус сайт дээр:

  • “Фургон” автомашин /энд дарж үзнэ үү/ 591,210 рубль (21,484,571 төгрөг)
  • “Хантер” автомашин /энд дарж үзнэ үү/ 573,300 рублийн (23,883,722 төгрөг) үнэтэй худалдаалагдаж байна.

Үүн дээр Гаалийн онцгой албан татварын 3,050,000 төгрөгийг машин тус бүр дээр нэмж тооцвол, “Фургон” 24,534,571, “Хантер” 23,883,722 төгрөг болох юм.

Ийн гэрээнд заагдсан тоо ширхгийн дагуу тооцвол:

  • 16 ширхэг “Фургон” автомашин нийт 392,553,142 төгрөг
  • Дөрвөн ширхэг “Хантер” автомашин нийт 95,534,888  төгрөгийн үнэтэй болж байна.

НИЙТ: 488,088,030 төгрөг.

ОБЕГ-ын “Хурд-Авто” ХХК-тай байгуулсан гэрээний 718 сая төгрөгтэй үүнийг харьцуулбал 1.48 буюу 1.5 дахин ХЯМД үнэ юм.

ЗӨРҮҮ: 229,911,971 төгрөг.

ТОДРУУЛГА: Дээрх тооцооллыг хийхдээ зөвхөн гаалийн татварыг нэмж тооцсон бөгөөд тээвэрлэлтийн зардал, ажилчдын үйлчилгээний хөлсийг оруулаагүй. Хэрэв үүнийг нэг машин тус бүрд дээд талдаа 3 сая төгрөг гэж тооцвол 1.5 гэдэг тоо 1.3 болж буурах юм.

-УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭН ХУРД-АВТО ХХК-ИЙГ 100 ХУВЬ ЭЗЭМШДЭГ-

Харин “Хурд-Авто” ХХК нь 2005 оны арванхоёрдугаар сарын 21-нд үүсгэн байгуулагджээ. Өдгөө Гүйцэтгэх захирлаар нь иргэн Д.Энхгэрэл бүртгэлтэй байдаг бөгөөд ганц хувь эзэмшигчээр нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн харагдаж байна.

Үүнд холбогдох дата мэдээллийг энд дарж үзнэ үү.

Тайлбар: Цахим дата санд “Хурд-Авто” ХХК-ийн ганц хувь эзэмшигчээр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн бүртгэлтэй буй нь.

Мөн УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн 2019 онд АТГ-т мэдүүлсэн Хөрөнгө оруулгын мэдүүлгийг шүүж үзвэл, тэрбээр тус компанийн 200 ширхэг хувьцааг 100 хувь эзэмшдэг нь илэрхий байна.

Түүний ХОМ-ийг энд дарж үзнэ үү.

Тайлбар: УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн 2019 оны ХОМ-д “Хурд-Авто” ХХК дурдагдсан байгаа нь.

Гэрээ байгуулагдаж, төлбөр хийгдсэн огноо бол улс даяараа Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, УИХ-ын сонгууль таарсан, ер хүндхэн эдийн засагтай цаг үе. Ийм үед ОБЕГ УИХ-ын гишүүний хамаарал бүхий компанид 230-аад сая төгрөгийн илүү зардал гаргажээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

60 Сэтгэгдэл

      1. Өмнөговь аймгийн Гурвантэс Ноён Сэврэй сумын нутаг дэвсгэр Монгол Улсын УИХ гишүүн Ханаж чаддаггүй Мянганы луйварчин Эзэн Чойгийн хувийн өмч юм.

        1. Энэ ичдэггүй хүнээ Увсын ард түмэн минь бусад монголчуудаа бодоод ########уулж өгөөч ! Гуйж байна ! Сэлэнгийнхэн С.Баярцогтыг ########уулж өгч байсан шиг та нар бас тэгэх хэрэгтэй байна. Хэтэрлээ.

    1. Энэ нэг шун####ын тулам бирд ####бин чөтгөрөөсөө хурдан с####аач Хүүкээ. Цадаж ханадаггүй мангас вэ ? Лхагвасүмбэрэлийг захи####гаар ####уулсан гэж яригддаг юм билээ

    1. Чойжоог муулж болох ч арайл дэндүү юм биш үү? Уг машинуудыг нэг бүрчилсэн үйлдвэрийн үнийг 488 088 030 төг гэж зөв тооцсон нь сайн хэрэг. Гэхдээ эдгээр машинуудыг га####ийн бүрдүүлэлт хийлгэх зард####, га####ийн татвар зэргийг зөв бодсон гэхэд хэцүү,дээр нь тээврийн зард#### гэж огтоос бодоогүй бололтой. Эдгээр машин өөрөө бөмбөрөөд ирээгүй нь лавтай. хөлөөр нь оруулсон байлаач хэнэн зуун км явад зарцуулсан бинзен, жолоочийн хөлс , ирсэн хойно нь байрлуулах агуулын зард#### гэж ямар нэг төлбөр тооцоо гарсан байж таарна .Энэ бол гарцаагүй гарах зард####. Энэ бүх зардлыг бүрэн тоочихоод ярьв#### маш сайн байлж. Хэнч байсан гарсан бодит зарлаа зарах үнэндээ шингээж л таараа. Эдгээр зарлаа өсөгсөн өсгөөгүй би хэлж мэдэхгүй ч дээр дурдсан зарлыг ямар нэг байдлаар та тооцоогүй муучилгахаа урьт#### болгосон нь муухай бас харамс####тай. Муулахад ч учир бий. Үндэслэ хэрэгтэй

    1. хэнийг захи####гаар бүр хөлсөөр муучилж бичиж болох цаг. Гэхдээ авах хөлсөндөө согтоод муучлах дондоод хөтлөгдөөд дутуу хагас тооцож нүдний булай болох нхэрэггүй л байхгүй юу ккк

  1. Эх орноо болон ард түмнээ нэг удаа ч гэсэн өрөвдөж, хайрлаж болдоггүй юм байх даа…бүгд ялгаагүй хоосон буцах хорвоо

  2. УЛААНДАА гарсан шун####тан юм даа. НУТГИЙНХАН нь энэ шун####танг эргүүлэн татаж авмаарсан. ГАДНАА сургууль, цэцэрлэг, зогсоолгүй олон барилга бариулж зарсан. ШУНАЛД хязгаар ####га даа.

  3. Энэ бирдийн шун####ыг монголчууд хангахгүй байх оо. Увсад намынхаа эсрэг 29 биё даагч нэр дэвшүүлж, сонгогчдын сан####ыг 100 мянгаар төрд шахаа хийсэн мөнгөөрөө худ####даж авч бга гэсээн

  4. Энэ нөхөр бүр луйвар, шун####даа гаршисан шүү ганц онцгой биш эрүүл мэндийн яам ,цагдаад олон жил олныг ингэж шахсан даа

  5. Энэ нийтлэлийг нийтэлж байгаа сайт тооцоогоо буруу хийсэн байна. Тооцоон дээр тухайн машиныг орос улс дотор тээвэрлэх зард####, өөр бас ямар татвар төлж байгааг мэдэхгүй байна, орсоос нааш тээвэрлэх зард####, га####ь, мэдээж компани юм хойно хүн ажилж байгаа тэдгээрийн зардлыг шингээгээд мэдээж ашигтай ажиллах ёстой. Тэгээд бодоод үзвэл энэ үнэ нь бараг зөв гарна. Ийм б####ай тооцоолол хийж байдаг.

  6. түмэн олны өргөсөн хандивын мөнгөнөөс хэрхэн саах вэ гээд энэ нохой аргаа хэрэглэсэн юм бнаа даа янз нь сэтгэлгүй шаар ийм хүнийг төрийн түшээ болгохоор сонгож бгаа Увсыхан м####аас дор төгцөгүүд

  7. энэ Ханаж цаддаггүй Дөрвөдыг Ш####гаж хянадаг Хууль хян####тын байгууллага байхгүй юу,

    1. Харин тийм ээ.Нэр нүүрээ нуусан хөлсний бичээч шүү юм бол тооцоог нь зөв хийхдэгч болоосой доо. Га####ийн бүрдүүлэлтийн зард####, га####ийн татвар, уг машинуудыг УБ- хүргэх тээврийн зард####, УБ-т ирсний дараа уг машинуудыг хадаглах т####бай,агуулах гэх мэт зард####уудыг тооцоогүй байж нэг их сүржинэж гэнэ.

  8. У.Хүрэлсүх сэлмээ суг####аад, гар буугаа гаргаж ирээд Чойжоог буудах байх. Шударга ёс тогтооно гэсэн шүү дээ. Удахгүй ЖДҮ-чин Л.Энхболдыг шоронд хийнэ байх

  9. Чойжилсүрэнд ямар буруу байна. Тендер зарл####гүй гэрээ байгуулсан бол худ####дан авагч т#### нь буруутай болно. Ш####гах газар нь ш####гуулахгүй худлаа ингэж хүний нэр төрд х####дах хэрэг байна уу.

  10. Ийм мэдээллээр толгойгоо уга####гаад сурчихсан ард түмэн ядуу амьдрах нь ойлгомжтой шдээ.

  11. ХҮҮК ЧОЙЖОО 2 ТВ-ЭЭР ХЭРЭЛДЭЖ ЖҮЖИГЛЭЭД ХӨШИГНИЙ ЦААНА ЦАВЧААГАА ХУВААДАГ НЭГ ГАЛЫН ХУЛГАЙЧУУД БОЛОХЫГ ОДОО ИРГЭД МЭДДЭГ БОЛЛОО.

  12. Энэ мэдээгээр зөвхөн Чойжоог муулах гэж оролджээ. М.Тэнгис гэж баньд хэний захи####гаар мэдлэггүй, мангараа харуулж байгаа бол.
    Автомашин гаднаас оруулж ирэхэд үйлдвэрийн үнэ дээр нь зөвхөн Онцгой төлдөг бол бид бүгд сайхан шинэ машин унах боломжтой болно биз дээ.
    Монголд машин борлуулах үнэ чинь машины үйлдвэрийн үнэ, тээврийн зард####, нөат, га####ийн татвар, онцгой ####бан татвар, компанийн ашиг нэмэгдэх байж эцсийн үнэ тодорхой болж байгаа юмдаа.

    1. Энэ Чоижгоо Элбэгдоржтои яг адилхан нөхөр Их л нүгэлтэи нөхдүүд бгаа юмдаа Алтан авсанд орсон ч чадахаар хөрөнгөтэи баимаар юм Яасан хандаггүи сэтгэл вэ Үхэл л шун####ыг нь таслах болов уу Увсынхан энэ гаигаа төрд шургуулахаа болиоч

  13. Энэ ч.хүрэлбаатар сайдын сайт биздээ. Атар т####х үйлдвэрийн үнэ нь 650 төгрөг байдаг. 400 төгрөгний гурилаар хийдэг дээ. Зөрүүгээ бүгд нэхэж авцгаая даа

  14. Энэ нэг нөхөр энд тэгээд иджээ тэнд ч тэгээд иджээ гээд л байнга шун####таж явах юм. Яасан их шун####тай дөрвөд вэ. Монголд энэ нөхрийн нүд ороогүй юм ер нь байгаа юмуу

  15. Яагаад ийм хүнийг сонгоод байгааг ойлгохгүй юм.####ь ч засгийн үёд гараад ирэх юм.идэж уулаа ингэлээ гээд баахан ярих юм.хүнд бас хэмжээ гэж баймаар юм.часан их иддэг мөнгөтэй гишүүн юм бэ? Ярьж хэлж байгаа нь тийм их боловсролтой эх орноо гэсэн сэтгэл харагдахгүй л бдаг.нэг гэр бүлд ийм их хөрөнгө мөнгөөр яах юм бол 200наслах уу? Одон хавдартай хүмүүс их л тусламж гуйх юм.тэр хүмүүст тус####ж болдгүй саятан юм бнаа.хүн хорвоод ирээд буцна.хүнд тусламж хандив өгвөл их л буян болох байх да.

  16. Энэ Чоижгоо Элбэгдоржтои яг адилхан нөхөр Их л нүгэлтэи нөхдүүд бгаа юмдаа Алтан авсанд орсон ч чадахаар хөрөнгөтэи баимаар юм Яасан хандаггүи сэтгэл вэ Үхэл л шун####ыг нь таслах болов уу Увсынхан энэ гаигаа төрд шургуулахаа болиоч

  17. yasan tsadaj hanadaggui shantaajchin selchuulch ve?,yasan yum oilgodoggui hulsnii trolluud ve? uvsiinh bhaar biznes hiij bolohgui yu odoo. dongos muu tsahim aluurchid mini. tsahim aluurchid bol ta nar. uur yu ch hiij chadahgui uzeegui, bertegchid booj uhtlee bicheed bai.

  18. Энэ хүн эрэгтэй хүн байж ямар аймаар шун####тай ЁСТОЙ ЗООСОН НҮДЛЭСЭН МУУХАЙ ЗАВААН ХҮН БЭ???!!! ХҮНД ЧИНЬ САВНЫ ХЭМЖЭЭ БАЙДАГ ЮМ.НЭГ ӨДӨР ХААЭУУРАА ЦООРЧ ГООЖДОГ ЮМ БГАМ ХАРЖ Л СУУЯА.ИХ ИДЭХ АМИНД ЦӨВТЭЙ ГЭДЭГ ДЭЭ!!

  19. Hurd kompani olon saihan horoolol barij baiguulsan bid bugd medne. Tendert yalaad baraa niiluulsen yum bn buruu yu baihav zugeer avliga avdag yu ch hiij buteehgui murtluu avligiin munguur bayajsan humuusees uur hun gej bodoj bn . Huniig muulah geheeree yamar aihtar haraaj zuhej bichdeg yum ve .Gadnaas baraa orj irehdee undsen urtuguuruu orood irdeggui baihaa.

  20. М.ЭНХСАЙХАНЫГ АВТОМАШИН УЛСАД ИЛҮҮ ӨНДӨР ҮНЭЭР ШАХАЖ, ХОХИРОЛ УЧРУУЛСАН ГЭДЭГ ХЭРГЭЭР ШИЙТГЭСЭН, ААВЫН ХҮҮХДҮҮДЭД АДИЛХАН ХАНДАХНУУ ХАРЖ Л БАЙЯ.

  21. Яасан ханаж цаддаггүй шун#### вэ?! Шун#### ихэдвэл шулам болно до. Уул толгод ухаж ус гол ширгээнэ бас!!! Яадаг шун#### вэ?

  22. Наад дөрвөдүүд чинь мөнгө,####бан туша####ын төлөө хүн ####ахаас ч бусдыг хийдэг хүмүүс шүү дээ.Хүн ч ####ж мэднэ.Чойномын шүлгэнд байгаа шүү дээ 400 жил төрийн толгой руу гэтээд хатан мандуухайд тархиа хага харвуулсан 4 ойрын үлдэгдэлүүдээ гэж эд гар шүү дээ.

  23. Ойлгомжтой асууд####. Чойжилсүрэн Увсых, тухайн үед байсан Бадр#### генер#### Увсых. Тэгээд сайн бод бод

  24. Да хүрээ дээр 20 саятай байгаа приус40 японд аукцион дээр 12 саятай байн####ээ. Муусайн ченжүүд ард түмнийг шулж байна. Хөрөнгийг нь хурааж ард түмэнд тарааж өгвөл таарна

  25. Яаанааа иймэрхүү мэдээнээс болж ард түмэн бүр мунхаг боллоо хөөрхий. Ядаж тоог нь зөв бодчихоод нийгэмд стесс нэммээр байна аа. Энэ бол байж болох л наймаа шиг сонсондож байна.

  26. Төсвийн зарцуул####тад санаа зоюж байгаа тань зөв. Гэхдээ үнэн зөв тооцоо хийж, иргэдэд зөв мэдээлэл өгөх нь чух####. Муулах гэсэн үндсэн зорилгодоо хөтлөгдөөд баримтыг дутуу үзүүлэх нь зохимжгүй. 573300, 591210 рубль гэсэн нь урамшуул#### зарлаад энэ машины үнэ доод т####ын үнэ бөгөөд үүнээс дээш үнэтэй байна гэж ойлгогдоно. Тэгээд ч 1-2 машин л ийм үнэтэй харагдана. Урамшуул####гүй үед эдгээр машинууд ####ь ####ь нь 2019 оны 840000, 2020 оных 880000 рублийн үнэтэй байна. Бөөнөөр авах, бусад хөнгөлөлт эдлэх зэргээр зохих хувиар буурах байлгүй. Үүнийг монгол мөнгөнд хөрвүүлээд татвар, авч ирэхэд гарах зард#### зэргийг тооцоод үзвэл хэд дахин ашгийн тухай ярих нь буруу юм шиг санагдана. avtogermes.ru/sale/yaz/hanter/ сайтаас бүрэн уншв#### үнийг мэдэж болно

  27. Энэ хүн шиг бэрхшээл туулчихаад,хөдөлмөрлөчихөөд,олон айлын амьдр####ыг өөд нь татчихаад харлуулаачээ. Тоноглогдсон машин үнэтэй л байгаашд.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button