Сурвалжилга, Нийтлэл

БАРИМТ: ХӨСҮТ хандивын 345.4 сая төгрөгийг ажилчдадаа УРАМШУУЛАЛ болгон өгчээ

Өнгөрөгч тавдугаар сард хотын мээр асан С.Амарсайхан тушаал гаргаж, Улаанбаатар хотын менежер Т.Гантөмөр, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ц.Уртнасан тэргүүтэй 21 албан тушаалтныг тус тус 1.000.000 төгрөгөөр шагнасан байдаг. Ингэхдээ уг 21.000.000 сая төгрөгийг Улсын онцгой комисст цугларсан хандивын мөнгөнөөс гаргасан баримт нь энэ сарын эхээр хэвлэлд дэлгэгдсэн билээ.

Хуримтлалын гахайгаа тэврээд ирсэн бага ангийн сурагч охиноос эхлээд зуу, зуун иргэд, ААН-үүдийн сайхан сэтгэлийн хандивын мөнгийг дарга нар өөрсдийгөө шагнаж, урамшуулахад ашигласан нь ард түмэнд таалагдаагүй.

Харин бид энэ удаад ХӨСҮТ хандивын мөнгөөр цугларсан 345,4 сая төгрөгийг ажилчдадаа урамшуулал болгон тарааж өгсөн баримтыг дэлгэж байна. Ингэхдээ байгууллагын нэр хүндэд зориудаар халдаж, үйл ажиллагааг нь буруушаах зорилго агуулаагүй бөгөөд холбогдох албаны хүмүүсээс тодруулж, мэдээллийг тэнцвэржүүлсэн болно. Түүнчлэн коронавирустэй гардан тэмцэж, онц эрсдэлтэй бүсэд өдөр бүр илүү цагаар ажиллаж буй ХӨСҮТ-ийн ажилчид урамшуулал авсан явдлыг өөрсдийгөө шагнасан 21 даргатай адилтгах нь өрөөсгөл гэдгийг тодотгомоор байна.


-ХӨСҮТ-Д II-VIII САРД 533,9 САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ЦУГЛАЖЭЭ-

Шилэн дансны нээлттэй мэдээллийн санд бүртгэгдсэнээр, ХӨСҮТ-д энэ оны хоёрдугаар сараас наймдугаар сарын хооронд нийт 533.989.260 төгрөг хандивын шугамаар цугларсан байна.

Харин наймдугаар сарын байдлаар үүнийхээ 439.409.260 төгрөгийг тодорхой үйл ажиллагаанд зарцуулсан, 94.580.000 төгрөг нь үлдсэн гэж тус байгууллагын орлого, зарлагын мэдээнд дурджээ.

Үүнээс 53.9 сая төгрөгийг нь автомашин, багаж техник, хэрэгсэл, тасгуудын урсгал засвар болон бусад зардалд зарцуулсан бол үлдсэн хувийг нь “АЖИЛЧДЫН УРАМШУУЛАЛД” олгосон болох нь харагдаж байна.

Урамшуулалд олгосон гэх мөнгөн дүнг задалбал:

  • Дөрөвдүгээр сарын 21-нд ОБЕГ-аас хандивласан 165.400.000 төгрөг
  • Гуравдугаар сарын 3-нд “Голомт” банкнаас хандивласан 100.000.000 төгрөг
  • Дөрөвдүгээр сарын 6-нд “Бадрах энержи” ХХК-иас хандивласан 100.000.000 төгрөг
  • Дөрөвдүгээр сарын 6-нд “Хас” банкнаас хандивласан 20.000.000 төгрөг тус тус хамаарч байна.

-ШАДАР САЙД АСАН Ө.ЭНХТҮВШИНИЙ ТУШААЛААР 165.4 САЯ ТӨГРӨГИЙГ УРАМШУУЛАЛД ОЛГОЖЭЭ-

Хамгийн эхэнд ОБЕГ-аас хандивласан гэх 164.400.000 төгрөгийн учрыг тайлбарлая.

Шадар сайд асан Ө.Энхтүвшин ажил, үүргээ гүйцэтгэж байх үедээ буюу дөрөвдүгээр сарын 10-ны өдөр 30 тоот тушаал гаргаж, үүндээ ХӨСҮТ, МХЕГ, ОБЕГ тэргүүтэй 14 байгууллагын ажилчдад 637.400.000 төгрөгийн урамшуулал олгохоор тусгажээ. Харин тус мөнгийг хандиваар цугларсан хөрөнгөөс гаргахыг Сангийн сайдад даалгасан байна.  

30 тоот тушаалын хавсралт хэсэгт дурдсанаар, ХӨСҮТ-ийн 200 ажилчдад 165,4 сая төгрөгийг нь олгохоор шийдвэрлэсэн аж.

Ийн ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү дөрөвдүгээр сарын 22-ны өдөр А/46 тоот тушаал гаргаж, Шадар сайдын тушаалыг ёсоор болгохыг үүрэг болгосон байна. Улмаар:

  • Эмчилгээний багийн 15, вирус судлалын лабораторийн 15, нийт 30 хүн тус бүр 2.000.000 төгрөг
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан ажилчдын 26, шуурхай хариу арга хэмжээний багийн 39, тархвар судлалын багийн 3, нийт 68 хүн тус бүр 800.000 төгрөг
  • Бусад гэх 102 хүн тус бүр 500.000 төгрөгийн урамшуулал авчээ.

-БАДРАХ ЭНЕРЖИ ХХК, ГОЛОМТ БАНКНЫ 200 САЯЫН ХАНДИВААС 160 САЯ НЬ УРАМШУУЛАГДЖЭЭ-

“Бадрах энержи” ХХК, “Голомт” банк нь тус тус 100.000.000 төгрөгийг нэг сарын зайтай ХӨСҮТ-д хандивласан талаар дээр дурдсан.

Тэгвэл ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү гуравдугаар сарын 4-нд А/20 тоот тушаал гаргаж, "Голомт” банкны хандивын 80 саяыг нь ажилчдын урамшуулалд, 20 саяыг нь нэг удаагийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн урсгал зардалд зарцуулахаар тусгажээ. Үүгээр ХӨСҮТ-ийн 722 ажилтан ялгаваргүй хэмжээгээр урамшуулал авсан гэдгийг албаны хүн нь тодотгосон юм.

Харин дөрөвдүгээр сарын 8-нд гарсан А/38 тоот тушаалаар “Бадрах энержи” ХХК-ийн хандивын 80 сая нь мөн урамшуулалд, 20 сая нь шаардлагатай багаж техник, хэрэгсэл худалдан авахад зарцуулагдахаар болжээ. Уг 80 сая төгрөгийн урамшууллыг ХӨСҮТ-ийн 720 ажилтан мөн ялгаваргүй хэмжээгээр хүртсэн гэв.

-ХАС БАНКНЫ ХАНДИВ 20 САЯЫГ 500, 500 МЯНГААР НЬ ХУВААН, УРАМШУУЛЖЭЭ-

Харин дөрөвдүгээр сарын 6-нд “Хас” банкнаас хандивлагдсан 20 сая төгрөгийн зарцуулалтыг тайлбарлах баримт алга. Гэхдээ ХӨСҮТ-ийн Санхүү бүртгэлийн албаны дарга, Ерөнхий нягтлан бодогч Г.Хунзаяа бидэнд нээлттэй мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр, “Ө.Энхтүвшин сайдын тушаал бүхий урамшуулалд зайшгүй хүнд нөхцөлд, урт цагаар ажилладаг цөөнгүй хүмүүс багтаагүй үлдсэн. Үүнд нь угаалга, ариутгалын албаны хүмүүс гэхчлэн өндөр эрсдэлтэй үүргийг, далд хашдаг ажилтнууд хамаарч байгаа юм. Ийм учир “Хас” банкны 20 сая төгрөгийн хандивыг дээрх төрлийн 40 ажилтан тус бүрд 500 мянган төгрөгийн урамшуулал болгон олгосон” хэмээлээ.


-Д.НЯМХҮҮ: ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ, ӨДӨР ШӨНӨГҮЙ АЖИЛЛАЖ БУЙ АЖИЛЧДАА ЯАГААД УРАМШУУЛЖ БОЛОХГҮЙ ГЭЖ-

Харахад, ХӨСҮТ-д шууд цугларсан хандивын мөнгө дээд албан тушаал бүхий ажилтнуудад өндөр хувиар, ялгавартай байдлаар урамшуулагдсан байдал ажиглагдахгүй байна. Шадар сайд Ө.Энхтүвшиний тушаалд урамшууллын ялгавартай хэмжээ дурдагдсанаас  бусдаар тус байгууллагын 720 гаруй ажилчид бүгд нэгэн жигд хувиар урамшуулагдсан нь бидэнд олдсон баримтаар нотлогдоно /Хас банкны 20 сая төгрөгийн хандивын зарцуулалтыг эс тооцвол/.

Энэ асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүтэй холбогдон тодруулахад, “Хандивын мөнгийг урамшуулал хэлбэрээр олгосон нь үнэн. Ингэхдээ бүгдээрээ хуралдан, хэлэлцэн тохироод, дарга, цэрэг гэж ялгалгүй бүх ажилчдадаа урамшуулал олгосон. Халдварын жинхэнэ голомтод, өдөр шөнөгүй, өндөр эрсдэлтэй ажиллаж буй энэ хүмүүст урамшуулал олгох нь яагаад буруу юм бэ” хэмээсэн юм.

Мөн тус байгууллагын ажилчид хэлэхдээ, ХӨСҮТ нь 1985 оноос хойш томоохон засвар, шинэчлэлд ороогүй тул техник хэрэгслийн хувьд дутагдалтай, эвдрэл, гэмтэлтэй байсан. Иймд коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг гардан хүлээж авч буйн хувьд, хандивын зарим мөнгөөр засвар, шинэчлэлийн ажил хийсэн. Харин ажилчид нэгэн жигд байдлаар урамшуулал хүртсэн гэдэг байр суурийг илэрхийлж байлаа.

Бид өмнө нь амны хаалтын үнэ 250-500 төгрөгт буусан зургаа, долдугаар сард ХӨСҮТ 1.000.000 төгрөгөөр амны хаалт худалдан авах хоёр ч гэрээ байгуулсан талаар мэдээлсэн. Энэ талаар ч, “Манай амны хаалт гадуур, эмийн сангуудаар худалдаалагддаг амны хаалтуудаас эрс чанартай, ялгаатай, тамга тэмдэгтэй ирдэг. ХӨСҮТ-ийн ажилчдын хувьд өндөр чанартай амны хаалт зүүх шаардлагатай. Үүнд нь тохирсон стандарт бүхий амны хаалтыг 1.000.000 төгрөгөөр зориуд худалдан авсан” хэмээн тайлбар өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Jnshigch
Jnshigch
2020-10-03 10:20

Nyamhuu, handiviin tsularsan mungunuudiig baas bolgood duusjee. Embelegtei dutagdaltai bagaj tohootomj avbal iluu ur duntei boloh bsan daa. Yag golomtod ajildag humuusd uramshuulal ogch bolno, edgeer humuus iluu tsagiin tsalin hangalttai avch bgaa shuu dee.ingej ard tumenees tsugarsan mungii ingej hamaagui urj tsatsaj holohgui yum shig sanagdaj bn. Daini hajuugaar dajin gehcheer yu l boln bn daa Nyamhuu. Ene huniig solij zaluu huneer udiduulah heregetei. Idoo bolooshd

Зочин
Зочин
2020-12-28 19:10
Reply to  Jnshigch

Үнэн. Ажиллах нөхцөл, ажиллах хүслийг дэмжих эмнэлгээ сайжруулах гд биш баас болгожээ. 8 сар хүртэлх хандив гээ биз дээ түүнээс хойшхи нь �##�га

Зочин
Зочин
2020-12-27 22:50
Reply to  Jnshigch

Эрүүл биш ухаан.

Buruu
Buruu
2020-10-04 21:09
Reply to  Jnshigch

Хандивын мөнгийг шууд хүнд бэлнээр өгөх ёсгүй. Хууль бий хуулиа унш Нямхүү ! Яаж ч бодсон зөвхөн матери�##� хангамж, үнэхээр завгүй ажиллаж буй хүмүүст нь хоол унд, зөөх унааны зард�##�д л зарцуулж болно. Хэн ч мэдэх ойлгомжтой зүйл !

Иргэн
Иргэн
2020-10-04 02:32
Reply to  Jnshigch

Ийм юм бичиж байхаасаа ичээчээ, нойр хоолгүй, бараг сар үр хүүхдээ орхиод гэртээ харихгүй ажилласан хүмүүст өгөхгүй яадгийн. Тэрний ачаар Монгол дотроо коронаг �##�д�##�гүй, чи эрүүл саруул, айх айдасгүй хүний �######� ухаад явж байгаа биздээ?!

Зочин
Зочин
2020-10-04 21:10
Reply to  Иргэн

Нямхүүг ш�##�гах хэрэгтэй !

Кса
Кса
2020-10-03 13:22

Бадрах энержи бол хандивласан 100 саяаа ажилчиддаа урамшуул�##� болгож өгөөрэй гэж онцгойлон захиж өгсөн шүү. Хөгийн, хогийн орк сэтгүүлчид ёстой жорлон сэтгэхүйтэй новшнууд юм аа. Яадаг юм бэ, хулгай хийгээ юү, луйвар хийчихээ юү?

Зочин
Зочин
2020-10-03 17:00
Reply to  Кса

Чи хувааж идсэн новш байна даа. Хандивын мөнгө нэг хүнд биш нийтийн төлөө зарцуулагдах ёстой. Ажилчид идүү цагын мөнгөө авч байгаа. Нариын ш�##�гах юм бол но гарна даа. Ковид дуусхаар олон хүн шоронгийн ха�##�га татна даа харж байгаарай

Зочин
Зочин
2020-10-04 16:23

Маш

Зочин
Зочин
2020-10-04 16:24

Маш сайн бна өшөө шагнах хэрэгтэй

1
1
2020-10-04 23:55

ХӨСҮТИЙНХЭН ИЧИЖ ҮХЭЭЧ..ЯАГААД УУЧЛАЛТ ГУЙХГҮЫ Б.А одоо мөнгөө эргүүлээд цуглуул.ц�##�ингаас нь т�##�лаад суутга суутга

АРД
АРД
2020-10-05 16:21

Хүний хөдөлмөрийг үнэлж сураагүй, бусдын �######�ийг ухаж хараар будаж, хара�##� урсгахаас өөрийг хийдэггүй, санах ойгүй ОРК-уудад сануулахад тэр үед нийтээрээ хандивын мөнгийг х�##�уун голомтод цаг наргүй ажиллаж байгаа ХӨУСҮТ-ийн эмч ажилчдадаа урамшуул�##� болгон өгье гэдэг сан�##�, хүсэлт гарган хэрэгжсэн. Үүнийг сөрөг хүчний оркууд, сэтгүүлчид л яав�##� харлуулж, олон нийтэд буруу ойлголт төрүүлж сөргөөр сурт�##�чилах вэ гээд бичээд байгаа ухаантай. Уг нь тэдний бас бидний ингэж чөлөөтэй байгаа маань эдгээр эмч нарын мэргэжлийн өндөр ур чадвар, зохион байгуул�##�т, нөр их ажлынх нь үр дүн шүү дээ. Тэд тусгаарл�##�тад хэдэн 10-н өдрөөс хэдэн сар хүртэл хөл хорио, тусгаарл�##�тад, хамга�##��##�тын битүү хувцас, масктайгаар өвчний х�##�двар авах хамгийн өндөр эрсдэл дунд, цаг наргүй ажиллаж КОВИД-19 цар тах�##�тай тэмцэж Монгол улсаа, Ард түмнээ хамга�##�ж байна. Хандивын мөнгө байгаа олж зарцуулагджээ.

Зочин
Зочин
2020-10-06 09:29

Урамшуулах хэрэгтэй

Зочин зочин
Зочин зочин
2020-10-06 17:12

ЭМЧ АЖИЛЧДЫН ИЛҮҮ ЦАГИЙН МӨНГИЙГ ТӨВӨӨС ОЛГОЖ БАЙГАА ЭНЭ ИХ МӨНГИЙГ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨ САЙЖРУУЛАХАД ЗАРЦУУЛСАН БОЛ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ БАЙСАН ШҮҮ ДЭЭ ЕР НЬ ЯГ ҮНЭНДЭЭ ХАЛДВАРТАЙ ЭМЧЛҮҮЛЭГЧЭЭС ХЭД НЬ АМЬСГАЛЫН АППАРАТАНД ОРСОН ВЭ ОРООГҮЙ ШҮҮ ДЭЭ ХҮНД ХҮН ЦӨӨН ХИЙХ ЁСТОЙ АЖЛАА ХИЙЖ ИЛҮҮ ЦАГАА АВЧИХААД НЭГ УДААГИЙН ХУВЦАС ХЭРЭГСЛИЙГ БҮГД ӨМСӨЖ БАЙГАА БИТГИЙ ӨВЧТЭЙ ХҮНИЙГ ХҮНД БАЙСГАА ГЭЖ СҮРИЙГ ҮЗҮҮЛДЭГЭЭ БОЛИО хөсүт үеийн үед х�##�давар гарах үед тухайлб�##� улаан бурхны үед дарга нар нь л илүү уагийн мөнгө авч үндэслэлгүй нь ш�##�гагдаж эргүүлж төлөхөд ажилчдын у�##�ингаас шууд суутгаад ТУНСАГ, СҮРЭНХАНД ОРХОН НАР НЬ ОДООГ ХҮРТЭЛ БУЦААЖ ТӨЛӨӨГҮЙ БАЙГААГ ШАЛГААЧ АЖИЛ ХИЙСЭН НЬ АВАЛГҮЙ Л ЯАХАВ ААХИЛСАН ДАРГА НАР НЬ Л АВСАН ШҮҮ ДЭЭ эмя-ны санхүүгийн дарга нарантуяа чи сайн мэднэ дээ Гүнд�##�айн хэлдэгч үнэн шүү дээ хүнээ таньдаггүй дарга нар зөндөө бий шүү ш�##�га ш�##�га хяна хяна асуудлыг шийдэх ёстой ард түмэн төрийн хайрыг даахгүй дарга нартай нь хариуцлага тооц

Сда
Сда
2020-12-26 23:28

Ийм ллрын увиагүй юм бичихээ боль Мядагбадамаа өгнө л биз ахиад ч өгөх биз яадын баримт нтр шагн�##� аваагүй хэдэн өлөн гөлөгнүүд нь сайн хүн болох гэж чамд өгсөн үү хэдэн цаас

Анд
Анд
2020-12-27 10:26

Поорчигт зон олноос цус�##� гэж хандив өгөөгүй юмсан!!!!!!!!

иргэн
иргэн
2020-12-27 16:37

Урамшуул�##�ыг тойрон хүрээлэгч нар нь л авсан. 5сая, 3сая - г захригааны бүх ажилагсад авсан. Ажилчдад өгөөгүй. Одоо ЭМСайдын ажилчдын 800к төгрөгийн урамшуул�##�ыг бүх ажилчдад биш 237хүнд өгөх сураг дуулдана. Хэдэн тойрон хүрээлэгч нар нь авна дөө. ХӨСҮТ ӨӨРӨӨСӨӨ ӨГЧ БАЙГАА МЭТ ЯАГААД БҮХ АЖИЛЧДААС ХАРАМЛАНА ВЭ

Холбоотой мэдээ

Back to top button