Нийгмийн

“Утоп шийдвэр”-ээс үүдэлтэй шинэ онигооны ЭЗЭН

Архидалт газар авч, хавтгайрсан нь үнэн. Гишүүд архины савлагаанаас эхлээд цагдаж хорих, хязгаарлах тухай яриад зэмлэл хүртэж сууна. Гэхдээ гишүүдээс өмнө архийг хорих, хяхах тухай яриад онигоонд орсон дүүргийн удирдлагууд байна. Хан-Уулынхан одоогоос хоёр сарын өмнө “Эко дүүрэг” уриагаа “Архигүй дүүрэг” уриагаар солих болов.

Тодруулбал, архины эсрэг эрчимтэй тэмцэж онигоонд ороод байгаа хүн бол Хан-Уулын ИТХ-ын дарга Б.Цэрэн.

Тэрбээр явсан, очсон газар болгондоо, “Хэрэв та Та Хан-Уул дүүргийн иргэн бол 2020 онд төрсөн өдрийн баяраа нэг удаа архигүй тэмдэглээд, мөнгөө гэр орондоо, эхнэр, хүүхдүүддээ өгөөд үз” гэсэн уриалгыг хэлдэг.

Ингэж уриалах нь Б.Цэрэн даргад ичгэвтэр биш байгаа бололтой. Мань эрд архины эсрэг тэмцлээрээ ч болов олон нийтэд илүү танигдах нь чухал аж. Тэр түүхэнд байгаагүй утоп шийдвэрээс үүдэлтэй шинэ онигооны төрөл орохын учир их энгийн л дээ. Үл гүйцэлдэх үзэл шиг шийдвэрийг дарга сэтэртэн гаргаж ирэхээр нийгмээрээ инээдэм цаашаа болдог юм байгаа биз ээ.

Нэгдүгээрт гэвэл, өнөөдөр Хан-Уул дүүрэг Солонгосынхоор бол манайдаа л “ГАНГНАМ”. Тэнд үнс, тоос, модон жорлон, хөрс агаарын бохирдлын асуудал гээд үстэй толгой өвтгөх зүйл цөөхөнтэй. Хэдэн барилгуудынхаа орц гарц, зогсоолын асуудлыг аятайхан шийдээд байвал болоод баймаар. Эл дүүрэгт амьдрагч хүмүүсийн хувьд ч ажилтай, орлоготой, амьдралтай голдуу нь оршин суудаг гэхэд нэг их холуур зөрөхгүй.

Хоёрдугаарт гэвэл, ядаж байхад яр гэгчээр хамаг архины үйлдвэр нь Хан-Уул дүүрэгт байдгийг хэлэх үү. Архитай тийм л их тэмцмээр байвал тонн тонноор үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүдээ эхлээд хаая гэж орилсон нь үнэнд илүү ойрхон байх байв.

Харин хөрс, агаарын бохирдлоос гадна ажилгүйдэл, ядуурал, жинхэнэ архидалт чинь Сонгинохайрхан, Баянзүрх тэргүүтэй дүүргүүдэд бий. Эдгээр дүүргүүдэд архидалтад хяналт тавих, архийг хязгаарлах тухай ярьвал гайхах хүн гарахгүй биз ээ.

Хүн төрөлхтний түүхэнд архийг хорьж тэмцээд хожсон тохиолдол нэг ч байхгүй. Социалист ЗХУ, капиталист АНУ-д ч тэр. Хүний ходоодыг захирна гэдэг амаргүй. Түүний оронд тархийг нь эхлээд захирвал хүн ходоодоо өөрөө захирах хэрэг. Ажилгүйдэл, ядуурал архидалт руу чирч буй гол үндэс.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-06 09:00

Ямар тэнэг логик вэ? Өөрийнхөө хариуцсан дүүргийг өөд нь татъя л гэсэн байна. СХД энд ямар хамаа байна аа. СХД-ийн ИТХ-ын даргыг шүүмжлэх ёстой байт�##�. Тэнэг сэтгүүлч хэгээс хэдэн төгрөг авсан бэ?

Зочин
Зочин
2020-10-06 09:56

Сэтгүүлч ухаантай мануухай минь чи өөрөө "Энэ жилийн төрсөн өдрийн архины мөнгөө эхнэр, хүүдүүддээ өгөөд үз? Гэр бүлийнхэн чинь ямар их баярлах бол". Тэгээд энэ хүний юу яриад байгааг чи ойлгоно. Энэ асууд�##�д ямар ч онигоонд ороод байх зүйл байхгүй.

Зочин
Зочин
2020-10-06 12:30

шүүмжлэлээ олсонгүй дээ сэтгүүлчээ_

Холбоотой мэдээ

Back to top button