“Улаанбаатар” кино наадмыг “Хэвтрийн хүн”-ээр нээнэ
Монголын үзэгчдэд дэлхийн шилдэг кино бүтээлүүдийг хүргэж, уран бүтээлчдийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар” Олон Улсын Кино наадам энэ сарын 19-25-ны өдрүүдэд болох гэж буй.
Уг кино наадам нь өдгөө 12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд дэлхийн шилдэг 113 киног 24000 гаруй үзэгчдэд толилуулж, олон улсын 45 кино найруулагч, зочид төлөөлөгчдийг наадамдаа урьж оролцуулсан байна.
Энэ жилийн кино наадмын “Нээлтийн кино” уралдаант хэсэгт найруулагч Б.Эрдэнэцэцэгийн “Ээж хадны домог”, найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн”, найруулагч Ж.Жамьянсүрэнгийн “Хөхөө” бүтээлүүд ирснээс найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн” уран сайхны кино наадмын нээлтийн киногоор тодорчээ.
Зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Дурлалгүй ертөнцийн блюз” номд орсон “Хэвтрийн хүн” туужаас сэдэвлэсэн уг кино ирэх аравдугаар сарын 20-нд нээлтээ хийнэ.
Э.БУЛГАН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.