СПОРТ

ДОПИНГ: Н.Батсууриас нэг, Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нараас гурван төрлийн бодис илэрчээ

Өнөө жилийн улсын наадамд шөвгөрсөн 16 бөхөөс улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нараас допинг илэрснийг өчигдөр албан ёсоор мэдэгдсэн. Үндэсний бөхийн салбар хорооны мэдэгдсэнээр Н.Батсууриас допингийн төрлийн нэг, Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нархаас гурван төрлийн бодис илэрчээ.

Тэд гурвуулаа B сорьцоо шинжлүүлэхээс татгалзан, допинг илэрснийг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс тэдэнд унасан бөхчүүдэд цол нөхөж олгох нь тодорхой болсон.

Улмаар М.Бадарчид улсын гарьд, Ц.Одбаярт улсын заан, Ш.Пүрэвгарьд, Ц.Мөнхбаяр, Б.Орхонбаяр нарт улсын харцага, Б.Суманчулуун, Ц.Сандагдорж нарт улсын начин цол нөхөж олгоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2020-10-07 10:37

batsukh avarga sanaandgui,haihramjguigees asuudald orchih shig bolloo doo

Холбоотой мэдээ

Back to top button