Өнгөрсөн жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд найман даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэн. Улмаар Ерөнхийлөгч түүнд олгосон "гарди" цолоо хураан авсан юм.
Тус шийдвэрийг Н.Өсөхбаяр хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүхэд гомдол гаргасан юм. Түүний гомдлыг хүлээн авч өнгөрсөн сарын 24-нд хэлэлцэж тодорхой шалтгаанаар хурлыг хойшлуулаад байсан. Тэгвэл хоёр дахь хурал өнөөдөр үргэлжилж байна.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.