НИЙГЭМНийгэм мэдээ

М.Бадарч, Н.Өсөхбаяр тэргүүтэй бөхчүүдийн барилдах эрхийг сэргээх "ЭРХ"-тэй хүн алга

Улсын гарди М.Бадарч, Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, М.Буяндэлгэр, аймгийн арслан Э.Чойням, Б.Бат-Орших нарыг энэ жилийн Улсын баяр наадмын бөхийн барилдаанд бүртгэх боломжгүй гэв. Учир нь шадар сайдын мэдэгдсэнээр допинг буюу хориотой бодистой холбогдсон бөхчүүдийн эрхийг "Үндэсний баяр наадам зохион байгуулах салбар хороо мэдэхгүй, эрх сэргээх мэдэл байхгүй" гэсэн юм.

Угтаа тэдний барилдах эрхийг хасахдаа Шадар сайдын ахалдаг тус хорооны удирдлага дор ажилладаг үндэсний бөхийн салбар хороогоор бүх албан бичиг дамждаг. Улмаар баяр наадам зохион байгуулах салбар хороо эрх хасах, цол хураах бичгийг ерөнхийлөгч болон холбогдох газарт хүргүүлдэг атал гэнэт хассан эрхээ эргэн сэргээх эрхгүй болов.

Улсын гарди М.Бадарчийн тухайд дөрвөн жилээр эрхээ хасуулж гараа "тушуулсан". Одоогоор хамгийн удаан барилдах эрхээ хасуулсан бөх болоод буй бөгөөд 2027 онд түүний барилдах эрх сэргэх учиртай. Харин хамгийн их маргаан дагуулсан бөх бол Н.Өсөхбаяр. Тэрбээр допинг хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд спортын арбитрын шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэр түүний талд гарч барилдах эрхийг нь сэргээсэн байдаг. Гэтэл "Н.Өсөхбаярын асуудал шүүх дээр байгаа учир барилдуулах боломжгүй" гэсэн тайлбарыг МҮБХ өгсөн.

Мөн аймгийн арслан Б.Бат-Оршихийн барилдах эрхийг нь сэргээж, цолыг нь нөхөн олгох шийдвэр гарсан ч өдийг хүртэл хэрэгжсэнгүй. Энэ мэт дээрх бөхчүүдийн барилдах эрх, цол зэрэг асуудлыг хэн шийдэж, мухарлах нь ойлгомжгүй байна.

Цол хураах, эрх хасах зэрэг бүхий л "том", чухал ажлын албан бичиг дамждаг Баяр наадам зохион байгуулах хороо "барилдах эсэхийг нь шийдэх эрхгүй байхгүй" гэв. Ерөнхийлөгч бол цол олгох, хураах үүрэгтэй. Харин барилдах эрх хасаж, сэргээх эрх үүрэг байхгүй. Мэдэх, шийдэх байгууллага, хороод нь нэгнийхээ шийдвэрийг үгүйсгэж, "гал"-ыг өөрөөсөө түлхсээр баяр наадамтай золголоо.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эрх хасахдаа хурдан байсан бол сэргээхдээ яагаад ийм удаан болдог юм бэ ард түмэн тодорхой тайлбар хүсэж байна

Зочин
Зочин

Допингтой хатуу тэмцэх нь зөв ч дүрэм журам нь ойлгомжтой шударга байх хэрэгтэй

Зочин
Зочин

Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол хариуцлага хүлээх ёстой харин маргаантай асуудлыг удааж болохгүй

Дэл
Дэл

Бадарчаас бусад нь дэмий байх бадарч 2 ,3 жил эрхээ хасуулж өнжлөө одоо барилдах цаг нь болсон

Зочин
Зочин

Erh hasahdaa olon baiguullaga oroltsoj bolдог yum bol sergeehdee ch bas hariutslagatai baiguullaga ni todorhoi baih yostoi

Зочин
Зочин

Нэг байгууллага нь эрхгүй гэнэ нөгөө нь шүүх дээр байна гэнэ ийм тодорхойгүй байдал үндэсний бөхийн нэр хүндэд муугаар нөлөөлж байна

Зочин
Зочин

Naadmiin devjee bol margaan bish sportiin uraldaan baih yostoi tiimees ene asuudliig hurdan shiideesei

Зочин
Зочин

Бөхчүүд ч иргэд ч тодорхой дүрэм журам хүсэж байна жил бүр ийм маргаан давтагдах ёсгүй

Зочин
Зочин

Асуудлыг шийдэх эрхтэй хүн байхгүй гэхээс илүү шийдэх зоригтой байгууллага алга юм шиг сонсогдож байна

Зочин
Зочин

Шүүхийн шийдвэр гарсан бол хэрэгжүүлэх ёстой, эс бөгөөс хууль дүрэмд итгэх итгэл алдагдана

Иргэн зочин
Иргэн зочин

Бүгдийг нь дахиж бүү барилдуул бүр мөсөн хөөж явуул
Ялангуяа Бадарч Өсөхбаяр 2ийг дахиж бөхийн дэвжээнд гарахыг нь насаар нь хориглох хэрэгтэй

Зочин
Зочин

Сайн. Хулгайч луйварчидтай тэмцэж чаддаг болж байгаан байна.

Зочин
Зочин

Shuuhiin shiidver garsan bol heregjuuleh ni huuliin zarchim baimaar yum uuniig l olon hun asuuj baina

Зочин
Зочин

Hunii erh huuli yosnii asuudal deer ingej todorhoigui baij bolohgui neg tald ni shiidver ni garsan geed baidag

Зочин
Зочин

Ene asuudliig neg musun huuli jurmaar ni shiideh heregtei, hun bolgond adilhan durem uilchleh yostoi

Зочин
Зочин

Эрх сэргээх, эрх хасах асуудал нь тодорхой байгууллагын хариуцлага дор байхгүй бол ийм будилаан дахин гарна

Зочин
Зочин

Hunii erh ashig sonirhol bish huuli juram l terguund baih yostoi gej bodoj baina

Зочин
Зочин

Эрх хасаж болсон бол сэргээх нөхцөл үүссэн тохиолдолд сэргээж чаддаг байх хэрэгтэй.
Тодорхойгүй байдал чинь Монгол төрийн чадамжгүй байдлыг илтгэж байна.

Зочин
Зочин

Азжаргалаа, чи яасан Т1 туучий вэ ? Баяр наадмын Бөхийн салбар хороонд тийм эрх байхгүйг мэддэггүй лалар уу, чи эсвэл Ангархай, Топор чигийн угшилтай юмуу ?

Зочин
Зочин

Хууль нь эрх нь хасаж болдог, сэргээж болдоггүй юм уу

Зочин
Зочин

Хуульгүй орон биш шүү дээ, гаргасан шийдвэрээ өөрчлөх заалт бүх шатны дарга байгууллагад бий, шүүхэд ханд

Халх
Халх

Ялтан Номтойбаярын тархины хэмжээ

Зочин
Зочин

Юу гэж сэргээхэв дээ

Туйлшрагч бус
Туйлшрагч бус

Ийм заваан Монголд юу ч бүтэхгүй. Тэр допингоо нээчихсэн нь дээр юм биш үү. Наамдаа жилдээ нэг зодолддог, мөнгөтэй нь үнэтэй хориотой хүч оруулагчаа авна уу? Найраагаа хийж тохирно уу? Нэгнийгээ гэмтээнэ үү? 1024 өөрөө гарч ирээд зодолдоно уу? Хамаа байхгүй ямар ч дүрэмгүй болгох хэрэгтэй. Тэгээд үзэгч гээд байгаа малнууд нь аймаг аймгаараа талцаад хэрэлдэж уралцаад бөөн юм болно л биз. Хар масс буюу Монголд олонх болсон зэрлэгүүдэд энэ л хэрэгтэй. Тэгээд найзаа зодрж хөнөөсөн хүнээ ч шоронгоос нь гаргаад дэлхийн хамгийн аюултай улс болцгооё. Учир нь энд дүрэм журхм, шудрага ёс гэж байхаа больж байна. Зүгээр л хоосон нэгнээсээ давах эсвэл нэгнээсээ эд хөрөнгө нэр хүндээр дутах вий гэсэн үзэл л хамгийн их оршиж байна. Аль аймаг нь олон түрүү авлаа гээд яах билээ?

Туйлшрагч бус
Туйлшрагч бус

Ийм заваан Монголд юу ч бүтэхгүй. Тэр допингоо нээчихсэн нь дээр юм биш үү. Наамдаа жилдээ нэг зодолддог, мөнгөтэй нь үнэтэй хориотой хүч оруулагчаа авна уу? Найраагаа хийж тохирно уу? Нэгнийгээ гэмтээнэ үү? 1024 өөрөө гарч ирээд зодолдоно уу? Хамаа байхгүй ямар ч дүрэмгүй болгох хэрэгтэй. Тэгээд үзэгч гээд байгаа малнууд нь аймаг аймгаараа талцаад хэрэлдэж уралцаад бөөн юм болно л биз. Хар масс буюу Монголд олонх болсон зэрлэгүүдэд энэ л хэрэгтэй. Тэгээд найзаа зодрж хөнөөсөн хүнээ ч шоронгоос нь гаргаад дэлхийн хамгийн аюултай улс болцгооё. Учир нь энд дүрэм журхм, шудрага ёс гэж байхаа больж байна. Зүгээр л хоосон нэгнээсээ давах эсвэл нэгнээсээ эд хөрөнгө нэр хүндээр дутах вий гэсэн үзэл л хамгийн их оршиж байна. Аль аймаг нь олон түрүү авлаа гээд яах билээ?

Зочин
Зочин

Гавьяа байгуулсан биш шударга барилдаж чадахгүй нүдний булай болсон хүмүүсийн эрхийг бүх насаар нь хасаж болно шүүдээ.

Холбоотой мэдээ

Back to top button