НИЙГЭМНийгэм мэдээ
Н.Өсөхбаярын допингийн маргааныг шийдвэрлэх хурал ирэх баасан гарагт болно
Өнгөрсөн жил Үндэсний баяр наадамд найм даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэн тул түүний гарди цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилийн хугацаагаар хасах саналыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн. Харин Н.Өсөхбаяр уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Үндэсний спортын арбитрт гомдол гаргасан.
Улмаар Монголын олон улсын ба Үндсэний спортын арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комисс Н.Өсөхбаярын өргөдөлд допингийн давж заалдах журмаар маргаан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн. Допингийн маргааныг шийдвэрлэх хуралдаан энэ сарын 9-нд болж, түр хугацаагаар хойшлуулсан. Тэгвэл энэ сарын 24-нд буюу ирэх баасан гарагт ахин хэлэцэхээр болжээ.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шударга, үнэн ялж, нэр төрөө сэргээлгээрэй.