НИЙГЭМ

Гал унтраах тусгай автомашины жолооч нарын сургалт боллоо

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлсэн  “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийн хүрээнд нийлүүлэгдэж байгаа гал унтраах тусгай зориулалтын автомашины жолооч нарын сургалт, дадлагыг зохион байгууллаа.

Сургалтад  төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 80 гаруй алба хаагч хамрагдсан бөгөөд сургалтыг Беларусь улсын сургагч багш нар удирдан явуулсан юм.

Төслийн хүрээнд нийт 15,4 сая евро буюу 46,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий аврах, гал түймэр унтраах  тусгай зориулалтын 71 нэгж, техник нийлүүлэгдэх  бөгөөд энэ сарын 07-нд хүлээн авах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button