ДЭЛХИЙ

ДЭМБ : Дэлхийн 10 хүн тутмын нэг нь коронавирус туссан байж магадгүй

Дэлхий дахинд шинэ коронавирусийн цар тахал ихээхэн гарз хохирол учруулсаар байгаа билээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр коронавирусийн нийт тохиолдол 35.6 саяд хүрч, нас баралт нэг сая даваад байна. Энэ үзүүлэлт цаашдаа хурдтайгаар нэмэгдэх хандлагатай байгаа билээ. Учир нь коронавирусийн хоёр дахь давлагаа одоо ид өрнөж байгаа юм.

Тэгвэл ДЭМБ-ын удирдлагууд хуралдах үедээ дэлхий дээрх 10 хүн тутмын нэг нь коронавирусийн халдвараар өвчилсөн байх магадлалтай гэж мэдээлжээ.  Энэ тооцоогоор бол 800 сая хүн халдвар авсан болж таарах юм.

Уг вирусийн халдвараар иргэн нь халдварлаагүй улс гэж үгүй. Гэхдээ нийт тохиолдлын 70 хувийг арван улс бүрдүүлж байгаа билээ.

Тухайлвал АНУ 7.48 сая, Энэтхэг 6.62 сая, Бразил 4.94 сая, Орос 1.23 сая хүн коронавирус тусаад байгаа юм.

 Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button