НИЙГЭМ

“Фронт” С.Цэгмидэд ОХУ-ын “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон” гардуулав

Дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд Монгол Улс ОХУ-д таван удаа бэлгийн цуваа хүргэсэн түүхтэй. Гурав дахь цувааг Маршал Х.Чойбалсан тэргүүлж, 40 гаруй төлөөлөгч явсны дунд 19-хөн настай, нэгэн малчин охин багтсан юм.

Эл түүхэн гавьяаны эзэн бол Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат, олноо “Фронт” хэмээн алдаршсан, Гавьяат малчин Сүрэнхорын Цэгмид гуай. ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдал” одонг 98 настай түүнд гардууллаа.

No description available.

Эл одонгоор нийт 1212 хүнийг шагнасан удаатай. Бүр тодруулбал, 13 орны 40 иргэн ОХУ-ын Төрийн дээд шагнал хүртсэний нэг нь “Фронт” С.Цэгмид гуай боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хүн
Хүн
2020-10-07 06:50

урт нас�##�ж цдаан жаргаарай

Холбоотой мэдээ

Back to top button