Нийгмийн

Ерөнхий сайд сагсан бөмбөгийн тамирчдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 3х3 сагсан бөмбөгийн  эмэгтэй шигшээ баг, Ур чадварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг тамирчид болон дасгалжуулагч, холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзан спортын өндөр амжилт хүсэн ерөөв. Монгол Улсын эмэгтэй шигшээ баг 3х3 төрлөөр Токиогийн олимпод оролцох эрхээ 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр авч бэлтгэл сургуулилтаа базааж байна.

Тэгвэл Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос өнгөрсөн наймдугаар сард онлайнаар зохион байгуулсан 5х5 сагсан бөмбөгийн 17 хүртэлх насны ангилалд эрэгтэй баг түрүүлж  “Монголын багийн спортын анхны дэлхийн аварга” болсон юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button