Нийгмийн

Д.Нямхүү: Нэг жолоочоос халдвар илэрч, нэг хүн эдгэрсэн

Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Сүүлийн 1281 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс халдвар илэрлээ. Тухайн иргэн нь аравдугаар сарын 4-ны өдөр ОХУ-аас ирсэн ачааны машины жолооч юм. Бидэнд нэг сайн мэдээ байна. Есдүгээр сарын 2-нд Сиатлаас ирсэн эмэгтэй эдгэрч гарлаа.

Ингээд манай улсад коронавирусийн халдварын батлагдсан 315 тохиолдол байна. Үүнээс 308 хүн эдгэрчээ. Одоо ХӨСҮТ-д коронавирусийн халдвар авсан 7 хүн эмчлүүлж байгаагаас 6 нь хөнгөн, 1  хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэсэн юм.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button