НИЙГЭМ

Сөүлээс 264 иргэнээ татан авлаа

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өчигдөр 10:58 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 19:00 цаг орчим Улаанбаатарт газардлаа. Тус нислэгээр нийт 264 иргэн эх орондоо ирж  байна.

Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-54, жирэмсэн-14, өндөр настан, асран хамгаалагчтай-28, хөгжлийн бэрхшээлтэй-3, эрүүл мэндийн шалтгаантай-25, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-140 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Амар”, “Би Жи” зочид буудлуудад тусгаарлана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button