Энтертайнмент
А.Баярцэцэг Английн мэргэжлийн жүжигчдийн холбооны гишүүн болжээ

Мисс, жүжигчин А.Баярцэцэг Английн мэргэжлийн жүжигчдийн холбооны гишүүн болжээ.
Тэрбээр одоо Лондонгийн их сургуулийн харъяа Эзэн хааны драмын төв сургууль болох “Royal Central School of Speech & Drama”-д жүжигчин мэргэжлээр суралцаж байгаа юм.
“Дэлхийн мисс” тэмцээнд 2016 онд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 11-т үлдэж байсан. Монголынхоо болон гадаадын хэд хэдэн кинонд тоглосон гэдгийг хүмүүс мэднэ.
У.УЯН