Нийгмийн

Эмийн ургамал түүхээр яваад сураггүй болсон иргэний цогцсыг олжээ

Эмийн ургамал түүхээр гэрээсээ гараад сураггүй болсон эрэгтэйн цогцосыг олсон байна.

Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын Заяат багийн “Ар хонхор” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 220 км-т, сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ Тус сумын харьяат иргэн Т /51 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 09.23-ны өдрийн 10:00 цагийн орчим эмийн ургамал түүнэ гэж гэрээсээ явганаар гарч яваад сураггүй болжээ.

Улмаар энэ тухай дуудлага мэдээллийг аравдугаар сарын 06-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан байна.

Аравдугаар сарын 08-ны өдрийн 12:00 цагт Заяат багийн “Хужирт хааны адаг” гэдэг газраас /сумын төвөөс зүүн хойд зүгт 13 км/ иргэн Т /51 настай, эрэгтэй/-гийн цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн ажээ.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button