Нийгмийн

Нэгэн залуу салаа замын уулзварууд дээр цацруулагч бүхий шон байршуулжээ

Өвлийн хүйтэн шөнө жолооч нар төөрч, будлихгүй байгаасай гэсэн сэтгэл өвөрлөсөн нэгэн залуу замын уулзварууд дээр цацруулагч бүхий шон байршуулжээ.

Тэрээр өөрийн цахим хуудсандаа “Эрдэнэтийн жолооч, зорчигч иргэддээ амласан ёсоор Шар хөтлийн даваагаар явж буй хүмүүст туслах зорилгоор явах замын чигийг заасан тэмдэглэгээний цацруулагч бүхий шонг салсан замуудын уулзварууд дээр суулгав. Цацруулагч тууз, саваа модоор тусалсан иргэддээ баярлалаа. Алтан шар зам нь өлзийтэй байх болтугай... Эрхэм Эрдэнэтчүүд Та бүхнийг зорчих ү үедээ боломжтой бол нэг цацруулагч бүхий шон хатгаад явбал сайн байна шүү. Өвлийн хүйтэн орохоос өмнө зоогоод авбал тэсгэм хүйтэнд нэг ч гэсэн иргэн маань төөрч будлихгүй, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирохгүй байх” гэсэн байв.

Энэ мэт амьдарч буй хот, аймгийнхаа залуусыг зөв зүйлд уриалсан хүн байя.

https://www.facebook.com/dugerjantsan.batbileg/posts/3448168065264489

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button