Нийгмийн

Төмрийн хүдрийн уурхайн тогтоол усанд хоёр иргэн автомашинтайгаа живжээ

Малын эрэлд явж байсан гурван иргэн төмрийн хүдрийн уурхайн тогтоол усанд гурван иргэн автомашинтайгаа живж, нэг нь амьд гарчээ.

Тодруулбал, Төв аймгийн Баянжаргалан сумын төвөөс баруун хойд зүгт 13 км-т “Приус-20” загварын суудлын автомашинтай малын эрэлд явж байсан 47 настай 3, 44 настай С нар “Эрдэнэ майнинг-Үйлс” ХХК-ийн эзэмшлийн Зүүн цагаан хошууны төмрийн хүдрийн уурхайн тогтоол усанд автомашинтайгаа живсэн байна.

Тэд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд нэг нь амьд гарч, өчигдөр өдрийн 12:47 цагт Цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид 140 км замыг туулан 17:00 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулснаар 18:38 цагт тогтоол усны 3 метрийн гүнээс иргэн З-ийн цогцсыг олж, тус сумын хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна. Харин нэг иргэнийг хайж байх үед үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 19:45 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоож, өнөөдөр өглөө 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button