Нийгмийн

Төмрийн хүдрийн уурхайн тогтоол усанд автомашинтайгаа живсэн хоёр иргэний цогцсыг олжээ

Төв аймгийн Баянжаргалан сумын төвөөс баруун хойд зүгт 13 км-т “Приус-20” загварын суудлын автомашинтай малын эрэлд явж байсан гурван иргэн “Эрдэнэ майнинг-Үйлс” ХХК-ийн эзэмшлийн Зүүн цагаан хошууны төмрийн хүдрийн уурхайн тогтоол усанд автомашинтайгаа живсэн талаар бид өчигдөр мэдээлсэн.

Тэд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд нэг нь амьд гарч, энэ сарын 12-ны өдрийн 12:47 цагт Цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид очиж, тухайн өдрийн 18:38 цагт тогтоол усны 3 метрийн гүнээс иргэн З-ийн цогцсыг олжээ.

Харин өчигдөр өдрийн 10:50 цагт тогтоол усны эргээс 10 метр, 4 метрийн гүнээс иргэн С-ийн цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button