Нийгмийн

Уурхайн ажилчид 21-28 хоног ажиллаад, ээлж солилцоно

Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн Улсын албаны шуурхай штаб “Уурхайн ажилтнуудын ээлж солилцож, шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах түр журам” –ыг боловсруулж, Эрүүл мэндийн сайдад хүргүүлжээ. Тодруулбал, ажилчдын ээлж солих асуудлыг дээрх журмын дагуу зохион байгуулж ажиллах аж. Уг журамд

  • Ажилчдын шинжилгээ авах цэгүүд,
  • Шинжилгээний төлбөр,
  • Шинжилгээний хариу гарах хугацаа
  • Орон нутгийн иргэдийг, ээлжээс бууж буй ажилчидтай хавьтал үүсгэлгүй тээвэрлэх асуудлуудыг тусгаж өгсөн байна.

Дээрх журмын дагуу 21-28 хоногийн давтамжтайгаар ажилчдын ээлжийг солих аж.

Иймд компанийн удирдлагууд 2021 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн дотор өөрийн уурхай болон тухайн уурхайн үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллаж буй туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, тээвэрлэгч, харуул хамгаалалтын гэрээт аж ауйн нэгжүүдийнхээ ээлж солих асуудлыг хавсралтаар хүргүүлж буй маягтын дагуу нэгтгэн Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабын нарийн бичгийн даргын  [email protected] хаягаар илгээх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button