УЛС ТӨР

С.Амарсайхан: Сургуулийн автобусны тендерт би ОРОЛЦООГҮЙ, хэзээ зарлагдсаныг МЭДЭХГҮЙ

“Сургуулийн автобус” төслийн хүрээнд “Моннис моторс” ХХК таван ширхэг автобусыг тус бүр нь 130.000 ам.доллар буюу хэт өндөр үнээр оруулж ирсэн гэх шүүмжлэл гараад байгаа. Тус автобуснаас эхний ээлжинд таван ширхгийг оруулж ирсэн бөгөөд цаашид 70 ширхгийг оруулж ирэхээр төлөвлөөд байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Амарсайхан сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Сургуулийн автобус оруулж ирэх ажлыг яагаад тендер зарлалгүйгээр нэг компанид давуу эрх олгосон юм бэ?

-Нийслэлийн замын түгжрэлийг багасгах, нийтийн тээврийн стандартыг сайжруулах зэрэг таван чиглэлийн бодлогыг би нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа гаргасан. Нэгдүгээрт, аялал жуулчлалын, хүүхдийн, ажил хэргийн, бизнесийн, экспресс зэрэг таван төрлийн автобус явуулахаар төлөвлөсөн. Ингэхдээ цахилгаан автобуснуудтай байя. Өдөрт 370 мянган төгрөгийн зардал гаргаж явдаг байсан автобус, одоо 30 мянган төгрөгөөр цэнэглээд хоёр өдөр явж байгаа

-Хүүхдийн автобусны үнийн дүнгийн талаар?

-Хүүхдийн автобусанд 20 тэрбум төгрөгийн төсөв тусгасан. 20 тэрбум төгрөгөөр 75 автобус худалдаж авсан гэдэг мэдээлэл надад ирсэн. Гэрээ хэлэлцээрт нэг бүрийнх нь үнийн дүнгийн мэдээлэл байхгүй байна. Тухайн үед 20 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан байдаг. Одоо түүгээр 75 автобус авсан гэж ойлгож байгаа. Миний ойлгож байгаагаар айхтар өндөр үнээр буюу 130, 140 мянган ам.доллароор авсан гэж бодохгүй байна.  Өчигдөр би асуухад “тийм зүйл байхгүй” гэж хариулсан. Өөрсдөө албан ёсны тайлбар хийнэ гэж байна лээ.  

-Яагаад тендер зарлаагүй юм бэ, таны үед зарлагдаагүй гэсэн үг үү?

-Наадах чинь хуулийн дагуу худалдан авах ажиллагаа нь явагдаж байгаа. Худалдан авах хуулийн дагуу сонгон шалгаруулалт хийгдсэн. Тэр хүмүүс өөрсдөө албан ёсоор мэдээлэл өгөх байх. Тендер зарлагдаагүй зүйл байхгүй.

-Тухайн компанийг сонгоход та ямар нэгэн байдлаар оролцоогүй гэсэн үг үү?

-Би тэрэнд оролцох ямар ч асуудал байхгүй. Тэгээд ч би зургадугаар сард ажлаа өгчихсөн хүн. Гэрээ хэлэлцээр нь хэзээ хийгдсэнийг сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан есдүгээр сарын 01-ний дотор 200 автобус орж ирэх ёстой гэдэг шийдвэрийг өнгөрсөн онд гаргаж, төсөв батлахад 20 тэрбумыг суулгасан.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Гөлөн гөлөн гөлөг цари####сан б####иар худ####ч мэргэжлийн хулгайч. Усан оргилуурын 3 тэрбум, автобусны тендертэй нь ш####гахад л хулгайч шууд илчлэгдэнэ.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button