ЭРҮҮЛ МЭНД

СУДАЛГАА: Цахим орчин охидыг бэлгийн амьдралд эрт ороход нөлөөлдөг

Цахим орчинд их цагийг өнгөрүүлэх нь бага насны хүүхдэд сөргөөр нөлөөлдгийг хүн бүр мэддэг. Гэвч яг ямар хор хөнөөлтэй болохыг гадарлахаас цааш нарийн шалтгааныг нь мэддэггүй шүү дээ. Иймд бид та бүхэндээ сэтгэлзүйчдийн судлагааг орчуулан хүргэж байна.

ЦАХИМ ОРЧИН ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД, СЭТГЭХҮЙД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ

Бага насны хүүхэд интернэт орчинд олон цагийг өнгөрүүлэх нь бодит орчноос тасрах, хийсвэр төсөөлөлдөө амьдрах хандлагатай болгодог аж. Илүү ойлгомжтойгоор тайлбарлавал, хүүхэд интернэт орчинд үзэж, харсан зүйлээ бодит эсвэл хийсвэр аль нь болохыг ялгаж мэдэхгүй тул төөрөгдөлд ордог. Ингэснээр биеэ даах чадвараа ч алдаж эхэлдэг байна.

Германы эрдэмтэд энэ тухай нарийн судалсны дүнд "Интернэт орчинд цагийг бага өнгөрүүлдэг хүүхдүүд, нөгөө хүүхдээс илүү бодит сэтгэхүйтэй, мөн биеэ даасан байдаг бөгөөд тэдний зурсан зураг ч мөн хүнтэй илүү ижилхэн, бодит болдог аж. Учир нь бага насны хүүхдүүд үздэг хүүхэлдэйн баатар, дүрүүдээр бодит хүмүүсийг төсөөлөн боддог” байна. Судалгаагаар цахим орчинд их цагийг өнгөрүүлдэг хүүхдүүд:

  • Харилцааны эмгэг, аутизмын синдром, чихрийн шижин зэргийг улам бүр даамжруулдаг
  • Нас биед хүрэх гэж яардаг бөгөөд бэлгийн амьдралд ч мөн эрт ордгийг судлаачид дурджээ.
  • Нойргүйдэл, толгой өвдөх, зөрүүдлэх, цочимтгой болох, уур уцаар нэмэгдүүлэх сөрөг талтай.
  • Харилцааны эмгэгтэй, ганцаардмал нэгэн болдог.
  • 18 нас хүрэхээсээ өмнө дунджаар 200 мянга орчим гэмт хэрэг үйлддэг болох нь тогтоогджээ.
  • Бэлгийн амьдралд эрт хөл тавьдаг нь нотлогджээ.

О.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button