Нийгмийн

Өмгөөлөгч нь өвчтэй тул Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хурлыг хойшлуулав

2019 оны улсын наадмын түрүү бөх, улсын аварга Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнгөрсөн долдугаар сард болсон билээ.

Шүүх хуралдаанаар Үндэсний их Баяр наадмын зохион байгуулах хорооны 08 дугаар тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгийн “Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах санал”-ыг хэвээр үлдээж, 2 дахь заалт болох “түүний барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах” (2021 оны долдугаар сарын 12-ны өдрийг дуустал) гэснийг 2020 оны долдугаар сарын 12-ны өдрийг дуустал гэж өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байдаг. 

Тэгвэл өнөөдөр /2020.10.19/ Улсын дээд шүүхэд аварга Э.Оюунболдын нэхэмжлэлийг хэлэлцэх учиртай байв. Гэвч түүний өмгөөлөгч өвчтэй тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлжээ. Улмаар тус шүүх хуралдааныг хойшлууллаа.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Батбллд
Батбллд
2020-10-19 10:49

Тохироогоо хийж чадаагй юи аан

Зочин
Зочин
2020-10-19 12:16
Reply to  Батбллд

наадам хүргэчихвэл ч

zochin
zochin
2020-10-19 11:41

obo avargaa ner tsewer uuruu unenee huleegeed arslan tsoltoigoo uldee odoo bolno buh ym hemjee hyazgaartai

Иргэн
Иргэн
2020-10-19 11:43

Мордохын хазгай.

Холбоотой мэдээ

Back to top button