УЛС ТӨР

Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнг өргөн барив

Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд НИТХ-ын дарга Р.Дагвад нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнг өргөн барилаа. Энэ дагуу өнөөдөр /2020.10.19/ 13:00 цагт НЗДТГ-ын Б танхимд НИТХ-д сонгогдсон нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулж өгөх юм.

Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд "Нийслэлийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 916,626 иргэн бүртгэгдсэнээс 438,864 нь буюу сонгогчдын 47.88 хувь нь саналаа өгч, сонгуульд оролцсон гэлээ.

НИТХ-ын дарга Р.Дагва "Хуулийн дагуу, хурдан шуурхай сайн ажилласан та бүхэнд баярлалаа гэлээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 15-нд явагдсан. Сонгуулийн Ерөнхий хорооны танилцуулсан мэдээгээр нийслэлийн ИТХ-ын 45 гишүүнээс 34 нь МАН-ын нэр дэвшигч байгаа бол АН-аас 8, ХҮН-аас 3 хүн сонгогдоод байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button