Нийгмийн

БНСУ-аас 258 иргэн эх орондоо ирнэ

Манай улс энэ сард БНСУ руу зургаан удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Хуваарийн дагуу дөрвөн удаагийн нислэг үйлдэж, 1040 иргэнээ татан авсан байна.

Харин өнөөдөр 10:40 цагт тав дахь тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Орой 19:00 цагт газардах юм.

Тус онгоцоор 258 иргэн эх орондоо ирэх бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл-18, өндөр настан-3, эрүүл мэндийн шалтгаантай-7, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-230 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, Монголика, Дрийм зочид буудал болон Сод-Эра эмнэлэгт тусгаарлах аж.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button