УРЛАГ
“The Wasabies” хамтлаг Дауны холбооны элч болжээ

“Боловсрол” телевизийн “Оддын академи” шоунаас төрөн гарсан “The Wasabies” хамтлаг Монголын Дауны холбооны элч дуучнаар ажиллахаар болжээ.
Тэд Монголын Дауны холбоотой хамтраад, дөрвөн цуврал зурагт ном гаргаж байгаа аж. Уг зурагт номд хамтлагийн гишүүдийн түүх багтах юм байна.

Энэ талаар хамтлагийн ахлагч Э.Буяндулам “Энэ номыг уншсан хүүхдүүд урам зориг аваасай гэж бодсон. Удахгүй номынхоо нээлтээ хийнэ” гэсэн юм.
Э.СИЙЛЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.