УРЛАГ

“The Wasa­bies” хамтлаг Дауны холбооны элч болжээ

“Боловсрол” телевизийн “Оддын академи” шоунаас төрөн гарсан “The Wasa­bies” хамтлаг Монголын Дауны холбооны элч дуучнаар ажиллахаар болжээ.

Тэд Монголын Дауны холбоотой хамтраад, дөрвөн цуврал зурагт ном гаргаж байгаа аж. Уг зурагт номд хамтлагийн гишүүдийн түүх багтах юм байна.

Энэ талаар хамтлагийн ахлагч Э.Буяндулам “Энэ номыг уншсан хүүхдүүд урам зориг аваасай гэж бодсон. Удахгүй номынхоо нээлтээ хийнэ” гэсэн юм.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button