Нийгмийн

Өнөөдөр Ш.Батхүү, Г.Алтан нарыг шүүх хурал эцэслэж болзошгүй

“Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.10.21/ 09.30 цагт нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 12 дахь өдрөө үргэлжилнэ. Одоогоор шүүгдэгч нарт холбогдох хэргийн дүгнэлт хэлэлцэгдэж дууссан байгаа юм.

Шүүх хуралдаанд өчигдөр улсын яллагч, өмгөөлөгч гэм буруугийн дүгнэлтээ танилцуулах үе шатанд хуралдаан завсарласан бөгөөд шүүх бүрэлдэхүүн өнөөдөр шийтгэх тогтоолоо танилцуулж магадгүй аж. “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатын нарын хамтаар бүлэглэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Эрдэнэт” үйлдвэрийг өмнөд Африкийн “Стандарт” банканд барьцаанд тавьж, тус үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгаж буй юм.

Мөн Олон Овооттой холбоотой зээлийн төлбөрийн луйварт тухайн үеийн Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкийг хохироосон, мөн Э.Сүрэн болон Г.Алтантай нийлэн залилан үйлдсэн, “Мах маркет”, “Жаст ойл”, “Олон овоот” ХХК-ийн хувьцаа, “Жаст” групп ХХК-ийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн үнэгүйдүүлсэн зэрэг хэргээр шүүж буй нь энэ юм.

О.УЯНГА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

    1. ажил болж олон хоног хур####дчаад ёс төдийй шийтгэл оноох юм бол хэрэггүй дээ нэг эрх хасах ганц хоёр жил хлрих бүр шүүхийн арга болжээ ажлыг бол гурилдаж байна энэ хүмүүсээс хохирлыг бүрэн төлүүлж

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button