Нийгмийн

ҮЙЛ ЯВДАЛ:Эдийн засгийн байнгын хороо хуралдана

Аравдугаар сарын 21-нд болох үйл явдал

09.00 цагт Барилгын хөгжлийн төвд “Барилга угсралтын үе шатны ажлын чанар, хяналтын тогтолцоо” зөвлөгөөн болно.

10.30 цагт “Холидэй Инн” зочид буудалд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс “Ёс зүйтэй, ур чадвартай мэргэжилтэн” өдөрлөг зохион байгуулна. Утас: 88086225

11.00 цагт ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.

12.00 цагт “The Corporate Convention Centre”-т Т.Ганболд, М.Батболд, СТА .Болд-Эрдэнэ, Т.Бархүү нар Монголд анхны постдрам “Альфа” театрын нээлт болон “Фауст” жүжгийн талаар мэдээлнэ. Утас: 99104180

12.00 цагт Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд Цэргийн гавьяаны одонт “Эх орны манаа” сонины түүхт 80 жилийн ойд зориулсан “Хилийн өнгө” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 88817796

14.00 цагт МҮЭХ-ны байранд тус холбоо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтран ажиллах гэрээ байгуулах ёслол болно. Утас: 88007709, 99027019

17.00 цагт Монгол Арт галерейд Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, зураач, багш Я.Оюунчимэгийн мэндэлсний 70 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлт болно.

18.00 цагт Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд тус эвлэлийн гишүүн, уран бүтээлч Ш.Тамир, С.Ичинхорлоо нарын “Дүрсний хувирал” хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болно.

Төрийн ордонд

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан Үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-гийн талаар мэдээлнэ. Утас: 94999598

13.30 цагт “Их засаг” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид ОХУ-н Ерөнхийлөгч В.В.Путинд хүргүүлсэн өргөдлийн хариуг танилцуулна.

12.00 цагт Эргүн судлаач Д.Батбаяр Монгол бөөгийн 12 их эзэн тэнгэрийн тухай түүний оршихуйн талаар мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button