Нийгмийн

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Хотын даргаа СОНГОНО

Монгол ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр /2020.10.21/ хуралдана. Тус хуралдаанаар хотын даргад нэр дэвшүүлэх болон Нийслэлийн Иргэдийн хурлын дарга нарт дэвшүүлэх хүнээ сонгох юм байна.

МАН-ын Удирдах зөвлөл хуралдахтай зэрэгцэн НИТХ-ын тэргүүлэгчид мөн өнөөдөр хуралдаж, НИТХ-ын даргыг сонгох хуралдааны товыг батлах аж. Энэ долоо хоногтоо НИТХ-ын дарга, хотын даргаа томилно гэж МАН тооцоолж буй.

Нийслэлд сонгогдсон МАН-ын төлөөлөгчдийн ихэнх нь Д.Сумъяабазарын хүмүүс. Энэ ч утгаараа хөшигний ард дараагийн хотын дарга болох хүнийг тэр нэрлэж, У.Хүрэлсүхэд санал болгох нь тодорхой байгаа. Тиймээс хүссэн ч хүсээгүй ч энэ асуудлаар тэр Д.Сумъяабазартай тохиролцож, түүний саналыг үнэмлэхүй байдлаар авч үзнэ гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-21 10:36

Hotiin dargaa hurdan songooch

Ард
Ард
2020-10-21 12:13

Сумьяа болох нь тодорхой боллоо. Тэр сайн хийнэ.

Холбоотой мэдээ

Back to top button